Цуврал бүтээгдэхүүн

|

"1000 ээжийн захиасыг мөнхжүүлье" аян нь 2012 оны 2 сард эхэлсэн бөгөөд аяны зорилго нь хүүхэд залууст сургамж болох 1000 сайхан ээжийн захиасыг цуглуулж "1000 ээжийн захиас" нэртэй ном бүтээж захиасуудыг номын хуудаснаа мөнхлөх юм. Аян нь нас хүйс, харгалзахгүй бүх хүмүүст ээжтэйгээ хамт авахуулсан зураг, ээжийнхээ захиасыг энэхүү номонд нийтлүүлэх боломжийг олгож байгаа бөгөөд материал ирүүлсэн хүн бүрд номыг бэлэг болгон өргөх ховорхон боломжийг давхар агуулсан юм. Аян 2012 ондоо багтааж "1000 ээжийн захиас" нэртэй номоо бүтээхээр ажиллаж байна. Та бүхэн аянд идэвхитэй оролцож аяны талаарх мэдээллийг өөрийн хүрээний хүмүүстээ хүргэж хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

"1000 ээжийн захиасыг мөнхжүүлье" аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.