Өдрийн болон шөнийн тос

“Сувд” өдрийн цайруулах тос

Ердийн, холимог арьсанд зориулагдсан цайруулах үйлчилгээтэй өдрийн тос. Арьсны гүнд шингэж, арьсыг торгомсог зөөлөн болгоно.

Найрлага: Ланолин, зөгийн лав, цайрын исэл, витамин С, нэрмэл ус

“Туяа” өдрийн хамгаалах тос

Ердийн болон хуурай арьсанд зориулагдсан. Арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах өдрийн тос.

Найрлага: Ланолин, солицолын хүчил, зөгийн лав, нэрмэл ус

“Номин” батганы эсрэг тос

Холимог болон тослог арьсанд зориулагдсан. Батга, үрэвслийн эсрэг бактер устгах, цайруулах үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар: өглөө, оройд нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нимгэн түрхэнэ.

“Сэвхний эсрэг” цайруулах тос

Сэвхтэй арьсанд зориулагдсан. Камфор, салицолын хүчилтэй энэ тос нь нүүрний арьсан дахь элдэв бактерыг устгах, тослог багасгах цайруулах, сэвх бүдэгрүүлэх, арилгах үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар: оройн цагаар нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нимгэн түрхэнэ.
Найрлага: Ланолин,камфор, солицолын хүчил, зөгийн лав, нэрмэл ус