Өлзийбаярт: Ээжийн минь сургаал эрдэнэ болж хүү нь өнөөдөр алдар гавъяа одонгүйч бүтэн бие саруул ухаанаар гайхамшигт амьдралыг цогцлоон босгохын тулд тэмцэж явна/104/

|

Хайрт ээж И.Өлзийбаяртаа Хүү Ц.Сод-Эрдэнээс нь
Миний ээж хорвоод намайг төрүүлэхдээ хүү минь гэж омогшиж бахадсан байх яагаад гэвэл бид ээжээсээ 1 охин 4 хүү болон мэндэлсэн болохоор миний ээж аз жаргалаар гэрэлтсэн байх. Намайг 10-р ангид ороход миний хүү эр өслөө одоо ухаанаа тэлж биеэ чийрэгжүүл гэж өгүүлдэгсэн. Цэргийн сургуулийг төгсөх тэр л агшинд хүүгээ ээж нь санах юмаа аавынхаа удмыг залгах босоо хийморь нь өөдөө байг, архи гэдэг хатуу ундааг цээрэлж ажиллаарай миний хүү гэж  бас сургасан. Ээжийн минь сургаал эрдэнэ болж хүү нь өнөөдөр алдар гавъяа одонгүйч бүтэн бие саруул ухаанаар гайхамшигт амьдралыг цогцлоон босгохын тулд тэмцэж явна. Ээжийн минь үг бүр үнэтэй, үгээр нь  цовоожиж, үнсүүлэхдээ би эргээд төрсөн мэт бадардаг.