Хэлээр өөрийгөө оношлохуй

|

Хэл бол зүрхнээс зүрхэнд, ухаанаас ухаанд, хайр энэрлээс дурлал, амьдралын  мэдээлэл  харилцааг бүтээдэг хамгийн том хэрэглүүр юм. Хэл яриаггүйгээр хүн төрөлхтөн, адгуус амьтан хэрхэн оршихыг таашгүй. Гэвч хэл нь зөвхөн мэдээллийг түгээгээд зогсохгүй таны бие эрхтний толь болдог билээ. Хүний дотор эрхтнүүд хэлэн дээр өөр өөрийн онцлогоо илэрхийлэн байдгийг хүн бүр сайн мэддэгүй. Таны биед ямар нэгэн зовиур эсвэл өөрийгөө дотоод эрхтэнүүд эрүүл саруул байгаа эсэхийг та өөрөө оношлож илааршуулж чадна.

Эртний уламжлалт анагаах ухаанд хэлээр оношлох аргыг баримтлаж байсан нь Энэтхэгийн Аюурвидын онол, Европ, Дорно Дахины анагаах ухааны олон ном зохиолоос харагдаж байна.Үүнд:

Хэлний өнгөөр оношлох

-Эрүүл хүний хэл ердийн ягаан өнгөтэй байдаг.

-Цайвар ягаан хэл цус багадсны шинж тэмдэгийг илэрхийлнэ.

-Хэлний доод хэсэг нь цайвар ягаан өнгөтэй байх нь элэг, цөсний эмгэгтэй холбоотой.

-Хэл зөөлөн тагнай нэлэнхүйдээ шар өнгөтэй байвал шарлах өвчний шинж тэмдэг ба элэгний халуун шарын шинж юм. Тамхи татдаг, өтгөн кофе уудаг хүний хэл шарлаж өнгөр тогтох магадлал байдгийг андуурч болохгүй.                                                                  

-Аюурвидын онолд хэлэн дээр хүрэн толбо гарахыг сэтгэл зовинох, амьдралын зарчим өөрчлөгдөхөөс хамаардаг гэж үздэг,

-Хэлний  хажуугаар хүрэн толбо үүсэх нь уушигны архаг өвчнөөс хамааралтай

-Тод улаан будгаар будсан мэт өнгөтэй хэл нь уушигны халуун хордлого (скарлатин) өвчний үед гарна.

-Хурц улаан толбо хэлэн дээр гарах нь ургамалын хордлогын шинж тэмдэг

-Хэл хурц улаан өнгөтэй өнгөргүй байх нь (дисбактериас)гэдэсний ашигтай нянгууд устаж хоол боловсруулах эрхтэн нилэнхүйдээ өнгөргүй болсон үед гарна

-Хэл гүн хөх өнгөтэй болох нь зүрх судасний  болон  цусны эргэлтийн өвчнүүдийн  үед илэрдэг

-Хэл хар өнгөтэй болох нь хоол тэжээлийн дутагдал хоол боловсруулах замын хүнд өвчин болон  элэг цөсний өвчний үед илэрнэ

 Хэлний гадаргуу

-Хэлний  хөхлөг арилж лакдсан мэт гялгар болох нь бүдүүн гэдэсний үрүвсэл цус багадалтын хүнд хэлбэрийн үед гарна

-Хэл хуурайших нь халдварын гаралтай вирусын хордлогын үед мөн чихрийн шижин өвчний үед гарна

-Тархины цусан хангамжийн дутагдалын үед хэлний гадаргуу дээр хөндлөн гүнзгий хагарал үүссэн байна.

-Хоол боловсруулах замын өвчнүүд  болон сэтгэл мэдрэлийн хямралийн үед хэлний голоор газрын зургархуу дүрсүүд гарч ирдэг. Үүнийг географический язык гэдэг.

-Хэлний гол шугам тэгш байх нь хүний нурууны баганыг илэрхийлдэг. Хэлний гол шугам  хазайх нь нурууны ясны эмгэгийг илэрхийлж байдаг.   

-Хэрвээ хэлний доод шугам дунд хэсгээсээ доод хэсэг хүртлээ хазайх нь бүсэлхий, нуруу, олон уулзах, ахар сүүлний ясанд эмгэг өөрчлөлт гарсны шинж юм.

-Хэлний үзүүрийн шугам нь муруйх нь хүзүү сээр нурууны хэсгийн эмгэг өөрчлөлтийг илтгэнэ.

-Хэрвээ таны хэл үргэлж чичрэх буюу хөдөлж байвал энэ  нь таны сэтгэл зүйд нэлээд хүнд хямрал байгааг илэрхийлнэ.

-Бага тархины цусан хамгамж дутагдвал хэл гозгонож чангардаг. 

 

Эх сурвалж: http://otochodi.com