Үгүй гэж хэлэх 7 энгийн аргууд.

|

Үгүй гэж хэлэх нь өөрийн ОРОН ЗАЙ, ЦАГИЙГ үнэлж, хүндэтгэж байгаагийн шинж. Үгүй гэж хэлэх нь таны бүрэн эрх!

Үгүй гэж хэлэх 7 энгийн арга

1. Уучлаарай, надад үүнээс илүү чухал хийх ажил байгаа учраас амлаж (хийж) чадахгүйнээ. – Хэрвээ та үнэхээр завгүй байгаа бол энэ хэллэгийг хэрэглэж болно. Хүсвэл яг юу хийж байгаагаа нөгөө хүнд тодруулан хэлснээр таныг илүү ойлгох болно.

2. Уучлаарай, яг одоо гэвэл би чадахгүй, (30 минутны, цагийн) дараа бол болж байна. –  Хийх ёстой юмаа хийгээд ид дундаа орж байхад хүмүүс юм асуух, утас дуугарах гэх мэтийн садаанууд гарч ирэх нь их тохиолддог. Энэ хэллэгийг хэрэглэснээр 1-рт яг одоо оновчтой цаг биш гэдгийг нөгөө хүндээ мэдүүлж, 2-рт огт үгүй гэж хэлээгүй, дараа бол болж байна гэсэн учраас хүмүүсийг нээх их гомдоохгүй бизээ.

3. Би тусламаар л байна (тэгмээр л байна, сайхан сонсогдож байна…) гэхдээ… – Энэ нь үгүй гэж хэлж байгаа маш эелдэг хувилбар. Хэрвээ та өөр юм хийгээгүй бол тухайн хүний санал болгож буй зүйлд үнэхээр дуртай байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлдэг. Дээрх хэллэгийн дараа #1,# 5 -ыг дагуулж хэрэглэж болно.

4. Бодож үзье, тэгээд холбоо барья. – Энэ нь яг үгүй гэж хэлээгүй, магадгүй гэдгийг хэлж байгаа. Хэрвээ та үнэхээр сонирхоод, гэхдээ за гэж арай л хэлж чадахгүй байвал энэ хэллэгийг хэрэглээрэй. Тэгээд  хэзээ эргүүлж холбоо барихаа хэлэхээ мартваа. Огт сонирхоогүй тохиолдолд #5,# 6,# 7 хэрэглэж болно.

5. Энэ үнэхээр надад хэрэггүй зүйл байна, гэхдээ юмыг яаж мэдэхэв санахад илүүдэхгүй л юм байна. – Хэрэв хэн нэгэн хүн танд ямар нэгэн юм санал болгоод, тэр нь танд таалагдахгүй байвал үүнийг шууд хэрэглэх нь зүйтэй. Шууд хэлснээр  нөгөө хүнийг, таны цагийг үргэлжлүүлэн үрүүлэхгүй, зогсоох болно. Энэ хэллэг нь тухайн хүний санал болгосон зүйл зөвхөн танд хэрэггүй юм байна гэдгийг мэдүүлж байгаагаас гадна “санахад илүүдэхгүй” гэж хэлснээрээ та ирээдүйд боломж гарах магадлалтай гэдгийг ойлгуулж байгаа юм.

6. Би танд тус болж чадахгүй байх гэж айж байна. Та …. гуайгаас асуувал зүгээр байхаа? – Хэрвээ та тус болж чадахгүйгээ мэдэж байгаа бол түүнийгээ илэрхийлж, тус болж чадах хүн, хэлтэс, байгууллага руу чиглүүлж өгөх.

7. Үгүй ээ, чадахгүй. – Нялуунаас шулуун нь дээр. Хэрэглэхэд шулуун, хамгийн амархан арга. Үгүй гэж хэлэх гээд бөөн юм болж байхын оронд шууд хэлчихвэл заримдаа хялбар байдаг.

Үгүй гэдгийг хэлж сурснаар өөрт зарцуулах ИЛҮҮ ЦАГ гарахыг хараад та баярлах болно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье!

 

Эх сурвалж:ukatumur.com