Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан лекц-DVD

|

Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал юм. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Мандухай хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан “Мандухай хатан Ээжүүд” аянг нийгмийн сайн сайхны төлөө өрнүүлж байна.

Аяны хүрээнд гэр бүл судлаач мэргэжилтнүүдтэй хамтран залуучуудад гэр бүлийн боловсрол олгох “Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан” лекц DVD-ийг бүтээн танд төлбөргүйгээр хүргэж байна.

Агуулга

1. Ц.Түвшинтөгс /Гэрлэх ёслолын ордоны зөвлөх, Гавъяат багш/ “Гэр бүл бэлдэх монгол ухаан”

2.    Д.Нонна /Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн зөвлөх, АБТА/ “Хүүхдийн хүмүүжил хэвлий дотроос эхлэдэг”

3.     Ж.Хорлоо /“Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн тэргүүн/ “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга”

4.     Б.Бат-Өлзий /”Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн сэтгэл зүйч/ “Хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан”

5. Л.Нарантуяа /Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн тэргүүн/ “Залуу гэр бүлд тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн сэдэвт лекцүүд багтсан болно.

“Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан” лекц DVD-ийг үнэ төлбөргүйгээр татаж авна уу:

Татаж авах