ҮС ЗАЛГАХ АРГА БА ТӨРЛҮҮД.

|

Юуны түрүүнд та залгах үсээ сонгох хэрэгтэй. Хиймэл үснүүдийн дундаас хамгийн сайн нь хүний үс байдаг бөгөөд та хүссэн өнгөөрөө будаж, индүүдэж хими хийлгэж болно.Харин энэ санаа танд таалагдахгүй бол зовох хэрэггүй хиймэл силкээр хийсэн үснүүдийг сонгож болох юм. Силкэн үснүүдийг сонгохдоо харин бодолтой хандах хэрэгтэй. Учир нь жинхэнэ үсийг бодвол илүү их арчилгаа шаарддаг амархан ширэлддэг учираас янз бүрийн өнгөөр будаж болохгүй ба өөрийн үсний өнгөтэй адилхан байхаар сонгоно. 

"Оёх арга"

Энэ нь таны үсийг хуйханд шигтгэж сүлжээд зориулалтын малгай өмсгөөд хиймэл үсийг таны үстэй холбож оёно.Таны үсэнд ямар ч хор нөлөөгүй хэдэн сараар ч энэ үстэйгээ байж болно.

" Бөгжлөх арга"

Энэ нь таны хэсэг үсийг уг хэсгээр нь багцалж аваад хиймэл үстэй хамт залгадаг үс юм. Үсэнд ямар ч хор нөлөөгүй. Үсээ угаасны дараагаар үсчинд очиж бөгжилсөн хэсгийг дээшлүүлэх хэрэгтэй.

"Наах арга"

Энэ нь үсээ илүү өтгөн харагдуулах сонирхолтой хүүхнүүдэд илүү тохиромжтой. Үсний дээд хэсэгт цавуулаг наалттай хиймэл үс залгадаг учир дараа нь энэ үснээсээ салахын тулд тэр хэсгээр нь тайрах хэрэгтэй болдог.

"Хавчих арга"

Хамгийн энгийн аюулгүй арга. Та өдөр бүр урт үстэй байхыг хүсэхгүй байна уу. Тэгвэл үстэйгээ ойролцоо өнгийн хавчаартай хиймэл үс аваарай. Та заавал үсчинд очих шаардлагагүйгээр дуртай цагтаа өөрийхөө үсний уг хэсэгт сайтар хавчихад л хангалттай.

"Багжаар наах арга"

Энэ нь үнэхээр өө сэвгүй сайхан харагддагыг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь төдийлөн эрүүл аргад тооцогдохгүй. Учир нь зориулалтын багажаар цавууг хайлуулж үстэй хамт наадаг учраас дараа нь хиймэл үсээ салгахын тулд хайчлах хэрэгтэй болдог.

Харин нэгэнт урт үс залгуулсан охидод нэмж хэлэхэд силкэн үсийг жинхэнэ үс шиг байнга угааж болохгүй гэдгийг анхаараарай.

 

Эх сурвалж: enhmunhhvslen.blog