Ямар өнгөтэй хүнсний ногоог сонгох вэ?

Нийтэлсэн: admin - 2012/05/13 - Эрүүл мэнд-Хоол хүнс , Зөвлөгөө

Бид хувцасныхаа өнгийг тохируулдаг шиг жимс, хүнс ногоог сонгохдоо ч өнгийн анхаар. Энэ нь эрүүл мэндэд нэн тустай аж.

- Цагаан өнгөтэй ногоо: цагаан сонгино, цагаан лууван, цагаан мөөг зэрэг нь хооллох дуршлыг сэргээх төдийгүй нян бактерийг устгах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх, сенторин хэмээх таашаалын бодисыг төрүүлдэг байна.

- Ногоон өнгөтэй ногоо: Ногоон сонгино, байцаа, яншуй зэрэгт витамин "К" элбэг байдаг. Энэ витамин нь цус багадах, өтгөн хатах, дотор эрхтний өвчлөлөөс сэргийлэх, анагаахад үр дүнгээ өгдөг.

- Улбар шар өнгөтэй ногоо: Жүржийн төрлийн бүх жимс, хүнсний ногоо нь "С" аминдэмийн баялаг эх үүсвэртэй. Улаан шар, шар чинжүүнд хорт хавдрын эсрэг антиоксидант байх жишээтэй. Мөн ийм өнгөтэй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь стресс арилгах, тайвшруулах нөлөөтэйгээс гадна баяр баясгалан авчирдаг.

- Улаан өнгөтэй ногоо: Улаан өнгийн жимс, хүнсний ногоо нь эрч хүч, идэвхжил өгдөг. Улаан чинжүү, улаан алиманд ямар ч хүнсэнд байдгаас илүү антиоксидант агуулагдана. Улаан өнгийн хуурай чинжүүнд ч энэ ашигтай бодис бий. Дархлааг бэхжүүлнэ.

- Нил ягаан өнгөтэй ногоо: ийм өнгөтэй хүнсний ногоонд тархины эд эсийг сайжруулах бодис байдаг. Улаан хүрэндүү (нил ягаан) байцаа тогтмол хэрэглэдэг хүмүүс хөгшин болсон хойноо ой санамж сайтай байдгийг судалгаагаар тогтоожээ.

 

Эх сурвалж: түлхүүр.ком