Ханиад эмчлэх шидэт цайг гэртээ хийх аргаас.

|

 Ханиадыг гэртээ эмчлэх олон арга байдаг. Ингээд энэ удаагийн зөвөлгөөндөө цагаан гаа, зөгийн бал, нимбэгтэй цайг хэрхэн бэлтгэх талаар бэлтгэлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Үр дүн нь маш сайн байх болно шүү.

Хэрэглэгдэх зүйлс: Цагаан гаа, Зөгийн бал, Нимбэг, Буцалсан халуун ус.

Цагаан гаагаа цэвэрлэж таллаад тал хэсгийг авч  хальслаад нимгэн хэрчинэ. Энэхүү нимгэн хэрчсэн цагаан гаагаа аягандаа хийн дээрээс нь нимбэгнийхээ шүүсийг шахаж мөн зөгийн бал хүссэн хэмжээгээрээ нэмээд буцалсан халуун ус хийж хутгана. Ингээд бидний ханиадыг эмчилж сэтгэл сэргээх цай маань бэлэн боллоо.