Хаврын арьс арчилгааны гол дүрэм чийгшүүлэх.

|

Хаврын улиралд бидний арьс маш ихээр хуурайшдаг ба нар салхинд гандаж өнгөө алдах гээд байдаг талтай. Иймээс хавар аль болох арьсанд гүн чийгшил өгөх, маск ойр ойрхон тавих, нарны хамгаалалттай тос заавал түрхэж байх нь зүйтэй.  Ингээд арьсыг чийгшүүлэх үе шаттай танилцая.

Арьс чийгшүүлэх

Арьсыг тохирох цэвэрлэгчээр сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэх үе шат эхэлнэ.

Тамиржуулагч шингэн–TONIC

Арьсны өнгөн давхрагын бохирдлыг арилгахаас гадна хамгаалах, тамиржуулах, зөөлрүүлэх,  амраах, сэргээх үйлчилгээтэй. 

Чийгшүүлэх ампул– AMPOULE

Өндөр чийгшүүлэх концентрат агуулсан тул арьсны уян хатан чанар ба өнгийг сайжруулдаг. Мөн цочирсон арьсыг тайвшруулж  амраана.

Чийгшүүлэгч ийлдэс– ESSENCE

Нүүр, хүзүү, хүзүүний нугалааны арьсыг татаж , маш сайн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг.

Чийгшүүлэгч тос– HYDRATING CREAM

Арьсанд удаан хугацаагаар чийг өгч, өдрийн турш арьсыг зөөлөн, өнгөлөг байлгана.

Чийгшүүлэгч маск– HYDRATING MASK

Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.

 

Жич: Арьсандаа хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд нь нэг ижил бренд байх нь илүү үр дүнтэй байдаг.