Уруул хагарах дотоод эрхтний өвчлөлттэй холбоотой.

|

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй. Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй өглөө бүхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг. Зарим хүн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг үндэс. Хэрэв Та ийм зуршилтай бол орхих хэрэгтэй шүү. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой. Уруул чинь омголтоод байвал эмчид заавал үзүүлээрэй. Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө.

 

Эх сурвалж: түлхүүр.ком