Тэр таныг хаяад явсан бол....
|Хайртай хүн чинь хаяад явсан бол дараах зөвлөгөөг уншаарай.
1. Тэр хүнд дассан зуршлаасаа сал! Түүний бэлэг, хувцас хунар болон бүх гэрэл зургийг үгүй хий, устга! Танд юу ч түүнийг санагдуулахгүй байх ёстой.
2. Та өөртөө тэр хүний тухай бодохыг хоригло! Хэлэх амархан гэж бодож байгаа байх юуны түрүүнд хамт байх үеийн дурсамжаасаа хагацахыг хичээ.
З. Хичнээн хүч гаргаад ч түүний тухай бодол танд эргэж ирээд байвал та түүний хамгийн муу муухай бүхнийг хамж шимж сана, дурс.
4. Түүний хайнга, хөндий хайхрамжгүй байдал, хөнгөмсөг төрх, таныг гомдоосон учралуудыг бод. Аяндаа танд үзэн ядах, зэвүүцэх, дургүйцэх сэтгэл төрнө.
5. Дараа нь тэр хүн таны хувьд хөндлөнгийн мэт хамаагүй санагдах болно.
6. Ямар ч тохиолдолд бууж өгөн сэтгэлээр унаж хэрхэвч болохгүй. Ямар нэг зүйлээр оролдоорой. Ном их унш, ажилдаа хамаг хүчээ зориулаарай.
7. Мэдээж ойр дотны найзгүйгээр та барахгүй л дээ. Тэдэнтэйгээ харилцаж хамтран цэнгээрэй, баярлаарай.
8. Гэхдээ тэр хүний тухай ярьж болохгүй. Энэ бол таны хувьд хаалттай сэдэв.
9. Таны замд эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн чинь баяр хөөр, гуниг зовлонг хамтран хуваалцах хүн тааралдах болно. Та түүнийг хэзээ ч хуучин амрагтайгаа харьцуулж болохгүй.
10. Шинэ амрагийнхаа давуу талуудыг олоорой. Гэхдээ түүнд дурлах гэж бүү хүчлээрэй.
11. Хайр сэтгэл аяндаа өөрөө хүрээд ирнэ. Хэрэв тохирохгүй бол хэн тааралдсан хүнтэй зууралдаж байснаас ганцаараа байсан нь дээр.
12. Энэ үед та архинаас хол яваарай. Эс тэгвэл бүх хамгаалалтын хана чинь эвдэрч нурах болно. Та сэтгэлийн хөдлөлөө барьж хянаж чадахаа болино.
13. Тэгээд согтуудаа түүнийг царайчлан дорд үзэгдэх бий.
Эх сурвалж:Хань