Тохойны арьсаа яаж зөөлрүүлэх вэ?

|


Зуны улиралд бүсгүйчүүд гар хөл болон цээжин биеэ ил гаргасан хувцас өмсөх дуртай. Гэтэл зарим хүүхнүүдийн гарын тохойн арьс хатуурч харласан байдаг. Энэ нь зарим тохиолдолд бараг сайртсан юм шиг харагддаг. Тохойн арьсаа сайртсаныг анзаарсан бүсгүйчүүд үүндээ санаа зовдог ч яаж арилгахаа мэддэггүй. Тэгвэл үүнийг арилгаж болно. Хэрэв танд тохойн арьс арчилдаг тусгай гоо сайхны хэрэгсэл байхгүй бол доорх аргаар оролдоод үзээрэй. Үүний тулд,

-Нүүр гарын алчуураа халуун усаар норгож тохойн тус газраа 3-4 минут байлга.
-Үүнийхээ дараа нь бага зэрэг савангийн хөөсөөр тохойныхоо арьсыг сайтар үр.
-Ингэж үрэхдээ гараа тохойгоор нь нугал.
-Усаар зайлж саванг арилгасны дараа зүссэн нимбэгээр хатуурсан арьсыг үрнэ.
-Ингэснийхээ дараа гарын арьс зөөлрүүлдэг тос түрх. Энэ аргаа хэд хэдэн удаа давтаарай.
Эх сурвалж:Хань