"Мянган ээжийн захиас" номын нээлт болно

|

 

Үндэсний үйлдвэрлэгч Мандухай Хатан ХХК-аас эрхлэн гаргасан "Мянган ээжийн захиас" номын нээлт 2013 оны 2 дугаар сарын 8-нд 14 цагаас "Интерном" дэлгүүрийн 2 давхрын нээлтийн танхимд болно. Энэхүү номын нэгдүгээр ботид 250 ээжийн захиас багтсан бөгөөд сургааль захиасаа илгээсэн ээжүүдэд тус бүр 1 номыг бэлэг болгон өргөнө. Иймд номын нээлтийн үеэр бэлгээ авах хүсэлтэй ээжүүд номын нээлтийн баярт оролцож болохыг дуулгахад таатай байна.