Зөгийн балтай маск

|

Тослог арьсанд: Нэг ширхэг өндөгний цагааныг авч хөөсөртөл нь сайтар хутгана. Тэгээд нэг цайны халбага зөгийн бал, мөн төдий хэмжээний сүү, нимбэгний шүүс холино. Дээрээс нь чимх гурил нэмж болно. Маскийг нүүрэндээ тавьж 15-20 минут байлгаад угаана.

Тэжээл өгөх, чийгшүүлэх маск бэлтгэх: 10 грамм зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шар уурагтай хольж сайтар хутгаад 100 грамм ургамлын тос хийнэ.
Энэ маскийг нүүрэндээ үе үеэр нь тавина. Нэгдүгээр үеийг тавиад таваас долоон минут байлгана, дараа нь хоёрдугаар үеийг тавина гэх мэт. Ингээд эцсийн үеийг тавьсны дараа 10-15 минут байлгаад угаана.

Суларч хөгширсөн арьсанд: Нэг цайны халбага зөгийн балыг гал дээр халаагаад талстжиж эхлэх үед нь нэг цайны халбага улаан буудайн юмуу овъёосны гурил нэмж сайтар хутгана.
Үүний дараа хөөсөртөл хутгасан өндөгний цагаан уургийг нэмж хийнэ. Энэ маскийг 20 минут хиртэй тавиад угаана.

Бүх төрлийн арьсанд тохирох лосьон бэлтгэх: Нэг цайны халбага зөгийн бал дээр мөн адил хэмжээний глицерин хольж хутгаад, аяганы гуравны нэг хэмжээтэй ус хийнэ. Хольцоо сайтар сэгсэрч, дээрээс нь нэг хоолны халбага архи нэмнэ. Ингээд таны маск бэлэн боллоо.

Эх сурвалж: news.gogo.mn