Зорилгодоо хурдан хүрэх 7 арга зам.

|

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга зам

1. Амьдралынхаа бүх талбарт юу хүсч байгаагаа нэгд нэгэнгүй тодорхойл. (эрүүл мэнд, гэр бүл, хайр дурлал, ажил төрөл, санхүү, боловсрол, хобби…)

2. Тодорхой болгосны дараа цаасан дээр буулгаж бич тэгээд бас дахин бич.

3. Зорилго биелэгдсэн байх эцсийн хугацааг товло. Хэрвээ том зорилго бол жижиг хэсэг болгон задалж, тус бүрт нь биелэгдэх хугацааг тодорхойл.

4. Зорилгын дагуу шууд хийх боломжтой зүйлсийн жагсаалтыг гарга. Шинэ санаа төрөх болгондоо жагсаалтандаа нэмж оруул.

5. Түрүүлж хийх зүйлүүдээ 1,2,3 гэж дарааллулан бич.

6. Дарааллуулж бичсэн жагсаалтынхаа эхний үйлдлийг тэр даруй хийж эхэл. (энэ маш чухал алхам шүү!!!)

7. Эрч хүчээ хадгалахын тулд гаргасан зорилгын дагуу өдөр бүр үйлдэл хий!

Аливаа зүйлийг хийж гүйцэтгэснээр улам ихийг хийж бүтээх боломжийг өөртөө нээж өгдөг. Энэ нь бидний хүртэх хамгийн том ШАГНАЛ болдог.

Та өдөр бүр энэхүү ШАГНАЛАА хүртэж байна уу? Өнөөдрийн тань хийж бүтээх зүйл юу вэ?

 Эх сурвалж:.ukatumur.com