Гэрийн нөхцөлд биеийн арьс гуужуулагч бэлтгэх нь.

|

Гал тогооны өрөө гэдэг нь тэр чигээрээ л таны гоо сайхны салон гэсэн үг. Жимс жимсгэнэ, давс, сахар, ургамлын, оливын тос, хүнсний сод гээд л зүйлүүдийг холиод төрөл бүрийн маск хийж болно. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ өөрсдийн гараар хялбархан биеийн арьс гуужуулагч скраб хийж сурцгаая.

Чамд хэрэгтэй зүйлс: Хүнсний давс эсвэл далайн давс, өөрийн чинь хэрэглэдэг биеийн тос

Хийх арга: Хэр их скраб бэлтгэхээсээ хамаарч давснаасаа таслан авч мөн хэмжээний биеийн тос дээр нь нэмж хутгаад л гуужуулагч маань бэлэн боллоо.

Халуун бүлээн баннтай хэсэг сууж арьсаа зөөлөрсний дараа арьс бүрэн хатаагүй чийгтэй байх үед энэхүү гуужуулагчаараа арьсаа гуужуулаарай.