Батгатай нүүрэнд зориулсан 5 гол бүтээгдэхүүн,

|

Батга гарах арьс жигд бус байх нь эрэгтэй эмэгтэй хүмүүс бидний хувьд маш том асуудал билээ. Улмаар янз бүрийн шинэ гарсан бүтээгдэхүүнүүдийг туршиж дордуулах нь ч бий. Батга нь ерөнхийдөө буруу хооллолт болон буруу арчилгаа хийснээс үүдэлтэй бөгөөд яагаад гарч байгаа шалтгааныг олох, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь хамгийн зүйтэй. Дандаа биш хааяа батга гардаг бол нүүр арчилгааны аргаа өөрчлөөд үз. Миний хувьд энэ энгийн арга үнэхээр сайн мэдэгдэхүйц үр дүн үзүүлж байгаа. Ингээд хэрвээ чиний арьсан дээр батга гараад байвал энэ зөвөлгөөг дагаад үзээрэй. 

1.Цэвэр ус

Ус их ууснаар бидний дотор цэвэрлэгдэж арьсыг цэвэр сайхан, чийглэг болгож өгдөг. Эмэгтэй хүн өдөрт 8 аяга цэвэр ус эрэгтэй хүн 10 аяга цэвэр ус тус тус уух ёстой. Мөн нүүрээ угаахдаа 1 литр усанд 1 хоолны халбага алимны цуу юмуу ижил хэмжээний лимоны хүчил хийж угаавал элдэв бохирдол бактерыг арилгаж өгөх тустай.

 

2. Оливын тос

Бидний сайн мэдэх оливын тос нь А болон Е витамин ихээр агуулдаг.Тиймээс хоол хүнсээ дандаа оливын тосонд шарж хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Мөн тослог арьстай байсан ч оливын тосоор нүүрээ арьчих нь нүүрийг зөөлөн болгож өгөхөөс гадна арьсны чийгийг маш удаан хугацаагаар барьдаг.

 

 

 

3. Улаан буудай ба самар

Улаан буудай болон самарнаас селен гэдэг бодисыг гаргаж авдаг бөгөөд энэхүү бодис нь арьсны эрүүл байдлыг хангадаг. Мөн гэмтсэн арьсны эд эсийг сэргээснээр батга гарахаас сэргийлдэг. Бидний сайн мэдэх хушга самранд омега 3 байдаг бөгөөд тэр нь арьсыг зөөлөн булбарай болгодог. Ердийн капсултай нэмэлт бүтээгдэхүүн омега 3-г хэрэглэсэн ч болно.

 

 

4.Мах болон загас 

Уургийн хамгийн гол эх үүсвэр нь мах болон загас юм. Бид уургаар баялаг хүнс хэрэглэснээр олон өвчинөөс сэргийлж чадахаас гадна арьсанд төгс тэжээл өгдөг. Ялангуяа эмэгтэйчүүд бид махыг аль болох жигнэж чанаж, шарах шүүгээнд болгож идэх нь тустай. Яагаад гэвэл мэдээж тосыг бага хэрэглэх зорилгоор шүү дээ.       

 

 

5.Ногоон цай

Ногоон цай нь найрлагандаа анти-оксидант агуулдаг учираас биед буй хэрэггүй зүйлүүдийг зайлуулдаг. Түүнчлэн бодисын солилцоог идэвхижүүлдэг тустай. Ногоон цайг өдөр бүр уух бас нэгэн шалтгаан нь арьсыг хөгшрөлтөөс сэргийлэх юм.