Эрэгтэй хүн өөрийн гэсэн имижтэй байх ёстой

|

Эрэгтэй хүн өөрийн гэсэн хэв маягтай байх ёстой. Хамгийн гол нь цэвэрхэн хирнээ бас донжийг нь олж хувцаслах хэрэгтэй. Мөн үүний сацуу хувийн ариун цэврийг ч гэсэн сайтар сахих явдал чухал байдаг.

Учир нь хэчнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн хувийн ариун цэвэр тааруу бол хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

- Үсээ өөртөө тохирсон засалтаар засуулах хэрэгтэй. Үс тань ямар ч хаггүй, өнгөлөг байх ёстой.

- Гутал тань чанартай бас үнэтэй байх нь чухал. Заавал моодны байх албагүй. Харин элгэн эсвэл цэвэр арьсан гутал байвал зүгээр.

-Жинс нь сонгодог загварын байвал илүү аятайхан харагдах болно. Болж өгвөл нэгэн хэвийн загварт баригдахгүй байх тухайд бага зэргийн задгайдуу энгэртэй байвал гэмгүй.

- Цагаан өнгийн оймс өмсөх нь зохимжгүй. Иймд бараандуу өнгийн оймс өмсвөл зүгээр. Тэр савхин болон элгэн гадуур хүрэм нь ямар ч эрэгтэй хүнийг аятайхан, дэгжин харагдуулдаг.

- Хэчнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн индүүдээгүй хувцас өмсөх шиг ичгүүртэй зүйл байхгүй. Тэр дундаа срочкон цамц, пиджак, брюкан өмд, гадуур өмсдөг цув гэх мэт.

- Үнэртэй ус нь таны хэв маягаас үл хамааран бүхнийг өөрчилж болдог цорын ганц зэвсэг юм. Учир нь үнэртэй ус таны өмссөн хувцас болон зан байдлын бас нэг илэрхийлэл болж өгдөг. Ер нь нялуун зөөлөн үнэртэй ус нь эрэгтэй хүнд тохиромжгүй байдаг.

Харин тэсхим өвлийн хүйтнийг санагдуулам сэнгэнэсэн үнэртэй ус нь эрэгтэй хүнд илүү зохимжтой байдгаас гадна ямар ч эмэгтэй хүнд аятайхан мэдрэмж төрүүлдэг.

Өөртөө тохируулж хувцасласан эрэгтэй хүн төлөв төвшин харагддаг. 

Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг.

Хувцаслалт нь зөвхөн эмэгтэй хүнд хамаарах зүйл биш. Эрэгтэй хүний хувцас эмэгтэй хүнийхээс бодвол хавьгүй бага хэмжээгээр гоёл, чимэг шаарддаг. Хэдий тийм ч хувцсаа тохируулж өмсөх нь эсрэг хүйстэндээ таалагдах төдий асуудал бус нийгмээ хүндэтгэсэн, хувь хүний соёлын түвшинг харуулсан хэрэг.

- Сайн эд материал, уг хүнд тохирсон сайхан хийц хоёр л эрэгтэйчүүдийн хувцсыг сайхан болгодог зүйлүүд юм.

- Хар өнгийн хослол нь өндөр туранхай эрэгтэйг улам туранхай болгон харагдуулдаг. Тиймээс албан ёсны хүлээн авалт биш бол хувцсандаа өөр өнгийг оруулаарай.

- Бэлтгэлийн өмдийг гагцхүү гэртээ, спортын танхимд, гадаа дасгал хийх үед л өмсдөг. Түүнээс биш айлд очих, дэлгүүр хэсэх гэх мэтэд өмсдөггүй.

- Зарим онцлог зүйлийг харгалздаг байх хэрэгтэй. Дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд маш туранхай эрчүүдэд зохихгүй. Ийм бие галбиртай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, гадуур цамц өмсвөл илүү аятайхан.

- Өндөр туранхай эрчүүд хэтэрхий урт ч биш. Хэтэрхий богино ч биш пиджак өмсөх ёстой.

- Намхан эрэгтэй хүн хэт богино пальто өмсөх нь тохиромжгүй юм.

- Хүрэм тоодойх, халхайх, пиджак хэт тогдоохойс зайлсхийх нь зүйтэй.

- Цээж бөгтгөр, мөр хавчиг харчуул нэлээд тавиу хийцийн пиджак, тавиу уужуу хүрэм өмсвөл зохино. Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй,

- Намхан нуруутай хүн өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намсаж харагддаг.

- Зангиаг костюм, цамцныхаа өнгөтэй дүйлгэн тохируулна.

- Дан цулгуй өнгөтэй цамцан дээр толботой, ханан хээтэй эсвэл цулгуй өнгийн гэх мэт ямар ч #«гө, хээтэй зангиаг зүүж болно.

- Цамц харин гоц хурц тод хээ хуартай байвал дурын өнгө, хээтэй зангиаг зүүхээс зайлсхий.

- Тийм тохиолдолд цулгуй өнгийн зангиа, цамцны гоц, содон хээ хуарыг дардаг аж.

- Эрээн өнгийн юм уу ханан хээтэй бас даавуун цамцанд зангиа зүүдэггүй.

Тамхинаас гарах аргууд:

- Тамхиа хаяхад бэлтгэх

- Тамхитай холбоотой бүх зүйл тамхины асаагуур, үнсний сав, зэргийг нүднээс хол байлга.

- Тамхины хор уршиг, эрүүл мэнд, бие организмыг хэрхэн сүйтгэсэн тухай яруу тод дүрсэмжтэй, сэтгэл хирдхийм өнгөт плакатыг нүдэнд харагдахуйц газар өлгө.

- Тамхи татах хүсэл төрөх бүрт та тэрхүү плакатыг сайтар хар. Та тийм болохыг хүсэхгүй байгаа биз дээ?

- Та тав, арав, магадгүй хорин жил татаж байна уу? Тооны машинаар бодоод үз дээ. Зүгээр дундаж тоог л гарга. Одоо зах зээлийн энэ үед салхинд замхруулсан тэр мөнгөөр юу юу авч болохыг тооцоол. Аймшигтай байгаа, биз?.

- Тамхичин найзуудаасаа түр хугацаанд холд. Үнэнээ ч хэлж болно.

- Ресторан, баар цэнгээний газар таны хувьд хаалттай байгаа шүү.

- Эхний хэдэн өдрийг л тэс. Тамхи татмаар санагдвал хатуу чихэр хүлх, буцалсан ус уу, бохь зажил, гадуур алхаж яв.

- Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай.

- Какао, кофе, кока кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг хоол хүнсийг бүү хэрэглэ.

- Өөрийнхөө итгэл, үнэмшилд залбир, мөргө.

Эх сурвалж: банжиг.нэт