Арьс арчилгаа

|


Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг хэн боловч залуу, сайхан төрхөө насан туршид хадгалахыг хичээдэг бөгөөд торго шиг зөөлөн, уян налархай арьсаа хөгшрүүлэхгүй арчлах учиртай. Гэхдээ арьсаа зөв арчлах суурь нь арьсаа зөв цэвэрлэхэд оршдог.

Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Үүнийг сонссон хүн “Нүүрээ угааж чадахгүй хэн байхав” гэдэг ч бодит амьдрал дээр бид нүүрээ өдөрт хэдэн удаа цэвэрлэхийг тэр бүр мэддэггүй. Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэх нь арьсны төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү? Ямар ч гэсэн нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Нүүрээ угаахдаа доорх дарааллыг баримталж заншаарай.

1. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана.

2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай порлон, хөвсгөр зөөлөн угаагч, сальфетка хэрэглэ.

3. Нүүрээ угаахад арьс гуужвал “скраб”-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлээрэй. Гэхдээ үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхэх аюултай.

4. Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усаар ээлжлэн булхах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэдэг. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст үүнийг хориглодог.

5.
Угааж дуусаад нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын алчуур ширүүн биш зөөлөн, даавуун байх шаардлагатай

Emch.mn