Өлсөх нь зарим талаараа ашигтай.

|

Таргалалт нь өөрийгөө хэрхэн захирч чадахаас л шалтгаалдаг. Ихэнх махлаг хүмүүст өдөрт таван зуун грамм турах боломж байдаг. Хүсвэл өдөрт 2 кг турах ч боломж бий. Гагцхүү өөх биеийн чинь хэсгэр илүү хуримтлагдсанаас л шалтгаална. Гэдэс ташаагаараа махлаг хүмүүсийн өөх хайлах нь амархан байдаг. Ер нь хоол тэжээлийн шимт бодис хуримтлагдаж өөх болсоныг л таргалалт гэдэг шүү дээ. Турахыг хүсэгчдэд зөвлөхөд долоо хоногийн ядаж хоёр өдөр нь өлсөж бай. Хамгийн гол нь залуужуулах үйлчилгээ үзүүлдэгт л өлсөлтийн нууц оршиж байгаа юм. Харин ч өлсөлт нь бохирдсон арьсыг толийлгож илүү өнгөлөг залуу харагдуулдаг гэнэ шүү.

Үргэлж залуу байх 10 зарчим

1. Хэт цадахгүй байх
2. Хоолны төрөл насандаа тохирсон байх. Гуч гарсан эмэгтэйчүүд элэг, самар тогтмол хэрэглэвэл үрчлээ үүсэх нь удаан байдаг.
3. Өөртөө тохирсон ажил хийх
4. Амьдралынхаа ханийг зөв сонго.
5. Бүх зүйдл дээр өөрийн гэсэн бодол байх суурьтай бай. Ухамсартай амьдардаг хүн бусдыгаа бодвол дарамт шахалтанд бага өртдөг.
6. Байнга хөдөлгөөнтэй бай. Өдөрт багаар бодоход 10 минут спортоор хичээллэ.
7. Сэрүүн тасалгаанд унт.
8. Yе үе өөрийгөө эрхлүүл. Хүссэн зүйлээ авахдаа мөнгө бүү харамла.
9. Yргэлж уурлах хэрэггүй. Сэтгэл таагүй үед орчин тойрнийхондоо ярь. Инээвэл амархан тайвширна.
10. Уураг тархиа дасгалжуул. Үгийн сүлжээ хааяа бөглөхөд гэмгүй.

 

Эх сурвалж: нууц.мн