Өгзөгний булчин чангалах дасгал

|

Бүсгүй та долоо хоногийн хэдэн өдөр нь дасгал хийхээр явдаг вэ? Энэ асуултанд янз бүрээр л хариулах биз эсвэл магадгүй зарим бүсгүйчүүдэд тийм зав ч гардаггүй байх. Гэхдээ санаа зоволтгүй.Чамд step, гантил, зөөлөн хийлдэг бөмбөг байхад л чи гэртээ маш олон дасгалыг хийж болно. Алтан нар наашилж дулаарч байгаа учираас эрт босход асуудалгүй болсон шүү дээ. Тиймээс эртлэн босож ямар нэг дасгал хийгээд үзээрэй. Зөвхөн гоё болооод зогсохгүй хөдөлгөөн чамайг эрүүл байхад чинь маш ач холбогдолтой. Тиймээс өгзөгний булчингаа чангалж сайхан өгзөгтэй болохыг хүсэж байгаа охиддоо энэхүү дасгалыг санал болгож байна. Тэвчээртэй байж дасгалаа тогтмол үргэлжлүүлж хийгээрэй. Амжилт !!!

Бөмбөгтэй дасгалыг хийхдээ бөмбгөөрөө хананд налж гантилтайгаа дээш доош сууж босно. Бүх дасгалыг нэг хийхдээ 30 удаагаар доод тал нь 3 удаагын давтамжтай хийгээрэй.