Ямар жимс юунд сайн бэ?

|

Чацаргана /облепиха/. Бусад бүх жимснээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ, биенээс хорт бодисуудыг зайлуулна.

Хар нэрс /черника/. Хатаасан хар нэрс ходоодны ажиллагааг хэвийн болгоно, ялангуяа хүүхдэд сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүдний хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана.
Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд хорт хавдар үүсгэгч бодиснуудыг нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд батлаад байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үеээр английн нисгэгч нар хараагаа хурц болгох зорилгоор нэрс, нэрсний чанамалыг өдөр бүр иддэг байсан билээ.

Интоор /вишня/. Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй.
Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй.

Бөөрөлзгөнө /малина/. Холестериныг хазаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгана. Нүүрэндээ маск хэлбэрээр тавихад идээт батга, зарим төрлийн дерматитыг эмчилнэ.

Үхрийн нүд /смородина черная/. Өсөж байгаа хүүхдүүдэд маш сайн. Ачаалал даах чадвартай болгоно. Антибиотикийн үйлчлэлийг нэмэгдүүлж, харин хорыг нь бууруулж өгдөг. Бодисын солилцоог хэвийн болгоно. Хагас аяга үхрийн нүдэнд хүний өдрийн хэрэгцээний С витамин агуулагддаг.

Гүзээлзгэнэ /земляника/. Аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ.

Улаалзгана /смородина красная/. Жирэмсний хордлогын үеийн дотор муухайрлыг арилгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүст сайн. Организмаас хорт бодисуудыг гадагшлуулдаг.

Эх сурвалж: Ё.Одончимэг