Чацарганы анагаах увидас

|

    
Дэлхийн шинжлэх ухааны сүүлийн 50-иад жилийн судалгаагаар жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн үнэтэй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн бай­дагтай холбоотой юм.

Чацаргана жимсгэний химийн бүрэлдэхүүн, биоидэвхит бодисын найрлагыг тодорхойлж, эмийн болон хүнсний үйлдвэр, гоо засал, хөрс, ус хамгаалал, цацраг идэвхит бодисыг шингээх зэрэгт өргөн ашиглах боллоо.. Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг-/1,5%/, тос /4-6%/ мөн C, A, E, B, B, PP аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагд­дагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай байна. 
Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.

Чацарганы тос
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүр­хүү­лийн үрэвсэлт шархлаат өвчин, ялангуяа цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй ажээ. 
Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт тү­лэг­дэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төр­лийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Тос нь хүний бие махбодид явагдах өөх тосны солилцоонд идэвхтэй оролцдог эссэнциаль шинжтэй бөгөөд хэрвээ хүний биед дутагдваас цусны судасны хана ха­туу­рах, зузаарах, хэврэгшиж гэнэтхэн хагарах болдог байна. Дэл­хий даяар маш их дэлгэрсэн, бараг түгээмэл гэж хэлж болох энэ өвчнийг атеросклероз гэж нэрлэдэг. 
“Атеросклероз” бол ноцтой хүнд өвчин бөгөөд хү­ний биеийн өөх, тосны солилцоонд гүнзгий хям­рал учруулдаг нэг хэсэг бодис, нэгдлүүд хэт илүүдэх ба нөгөө хэсэг нь хомсдсоноор биед гипер­хо­лес­те­ри­не­мия давамгайлж уг өвчнийг үүсгэх гол шалт­гаан нь болдог гэж олонхи судлаачид үздэг. 
Уг өвч­ний шалтгаан эмгэг нь цус өтгөрч судасны дотор та­­лын хананд сэв суух бөгөөд цусны био­хи­мийн бу­­сад өөрчлөлтүүд ч хямралд ордог байна. өөрөөр хэл­бэл атеросклерозын шалтгаан эмгэг нь хү­ний бие дэх өөх тосны хямралтай шууд холбоотой гэж тайл­бар­ла­даг. Хэрвээ та зүрхний титэм судасны атероск­лероз­той бол өөртөө анхаараарай. 
Эдгээр хүмүүст амьсгаадах, зүрх нь дэлсэх, толгой өвдөх, толгой эргэх, ой ухааны сулрал, биеийн ерөнхий болон алхаа гишгээний сулрал мэдэгддэг. Мөн зүрхний атеросклерозоос гадна тархины судасны өвчлөлийн шинжүүд: Толгой өвдөх, толгой эргэх, гуйвах, их зүүдлэх, бие ядрах шинжүүд илэрдэг байна. Энэ шинж тэмдэг илэрсэн өвчтөнд хийсэн судалгаанаас үзвэл:

Хүмүүсийн нас хүйсийн байдал
Ихэнх нь 46-55 насны хүмүүс байлаа. Хяналтын хүмүүст титэмийн ба тархины судасны атеросклероз, цусны даралт ихтэй байх тохиолдол голчилж байна.

Хяналтын хүмүүсийн ажил эрхлэлт
Судалгаанаас үзэхэд хүмүүсийн ихэнх нь оюуны хөдөлмөр эрхэлдэг байв. Хүний эрхтэн системийн аль хэсэгт боловч өвчлүүлж буй атеросклерозын үед эмчилгээ-урьдчилан сэргийлэх болон бас бусад аргуудтай хослуулан чацарганы тосыг эмчилгээ­ний хэлбэрээр хэрэглэхийг зөвлөж байна. Та эмчилгээний туршид нэгэн ижил калорийн илчлэгтэй тусгай хоолыг хэрэглэх нь зүйтэй. үүнд: уураг 70-90 гр, нүүрс-ус 300-400 гр, малын өөх тос 50-60 гр хоолонд орж байхаар тогтоох хэрэгтэй. Чацарганы тосоо өдөрт 10.0 гр-аар өглөө, өдөр, орой хоолноос өмнө нэг сарын турш хэрэглэж байх нь зүйтэй. Чацарганы тосыг 30 хоног хэрэглэсний дараа атеросклерозын үед илэрдэг ерөнхий зовиурууд нэлээд хөнгөрнө. Удаан хугацаагаар хэрэглэхэд элдэв гаж нөлөө гарахгүй. 
Зарим нэг хүмүүс наранцэцгийн тосыг мөн адил хэрэглэхэд биед сайн гэж ярилцдаг хэдий ч эмчилгээний үр дүн төдий л ахицтай биш. Наранцэцгийн тос хэрэглэсэн хүмүүст зүрхний өвдөлт,зүрх дэлсэх, толгой өвдөх, толгой эргэх, биеийн сульдал зэрэг шинж тэмдгүүд бага зэрэг засрах хэдий ч ихэнхи зовиур хэвээр байдаг. Цусны холестериний түвшинг наранцэцгийн тосноос илүү чацарганы тос илүү хүчтэй бууруулдаг.