
Уургаар баяжуулсан йогурттай шейк хийх арга
|Өглөө босоод нүүрээ будах зуураа амтлаг, эрүүл, жингээ барихад тустай нэгэн шейк хийх аргыг бүсгүйчүүд та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Чамд хэрэглэгдэх зүйлс:
- Банан 1 ширхэг
- 50 мл оранж жүүс
- 150мл тослог багатай сүү
- 1 аяга тослог багатай йогурт
Хийх дараалал: Банан, жүүс, сүүгээ цахилгаан хутгагч дотроо хийж 10-15 секунд орчим хутгаад дээр нь йогуртаа нэмнэ. Ингэснээр зуурмаг маань илүү өтгөн болж өгнө. За ингээд шейкээ уухад бэлэн боллоо.
Эх сурвалж: http://segsgermaa.com/