Ус бидний бие организмд хуримтлагдсан бүх хорыг гадагшлуулж байдаг.

|


Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг бөгөөд хүн байгаль хоёр хүйн холбоотой. Дэлхийн гадаргын 70 хувь нь ус байдаг бол бидний биеийн мөн 70 хувийг ус эзэлдэг. Эхээсээ дөнгөж мэндэлсэн хүүхдийн биеийн жингийн 80-90 хувь нь уснаас бүрддэг бол насанд хүрэх үед 70 хувь хүрч, өтөл насанд 65-50 хувь болтлоо буурдаг байна.

Хүн амьсгалах,ярих,хөдлөх,хөлрөх болон бие мах бодийн физиологийн дотоод үйл ажиллагааны явцад өдөртөө 2.5 л шингэн алдаж байдаг бөгөөд биед ус дутагдсаны анхны шинж тэмдэг нь тогтмол ядрах, бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдгүүд юм. Хүний бие организм нь шингэн бүтэцтэй олон мянган триллион эсээс тогтдог учраас ус дутагдсанаас болж бодисын солилцооны төрөл бүрийн өвчин, биеийн температур нэмэгдэх, булчингийн ажиллагаа сулрах, хөдөлгөөний эвсэл муудах, тэсвэр хатуужил муудах, инсульт болон инфактын магадлал ихсэхээс гадна хамгийн түрүүнд нүүр хэсэгт үрчлээ сууж эрт хөгширч эхэлдэг бөгөөд нийт өвчний 80 орчим хувь нь бие организмд ус дутагдсанаас бий болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Харамсалтай нь бид усыг уулгүй, өөр төрлийн шингэнийг /гаазтай ундаа, жүүс, кофе/ дэндүү их хэрэглэдэг учир өвчлөлд өртөж, цагаасаа эрт хөгширч байна.Тэр тусмаа хүүхэд залуучууд маань усыг хэрэглэдэггүй, мэддэггүйгээс  хүүхэд залуучуудын дунд өвчлөл их байна. Шинэ төрсөн нярай хүүхэд элдэв эмгэгтэй төрж, хүүхэд залуус маань 40-өөс дээш насныханд илэрдэг байсан ясны сийрэгжилт яс ургалт гэж оношлогдох болсон нь харамсалтай байна. Ундаа, жимсний шүүс, кофе цай зэрэг нь ус биш хоол юм. Организм эндээс хэрэгцээт усаа ялган авч хэрэглэхийн тулд, бүр их эрчим хүч, байгаа жаахан эрдэс, кальциа зарцуулдаг учраас эрдсийн дутагдлаас үүдсэн элдэв өвчин эмгэгүүдтэй болж байна.

Ус тэр чигээрээ амьд ертөнц бөгөөд сайн, муу аливаа зүйлийг дамжуулж байдаг. Өөрөөр хэлбэл ус мэдээллийг сайн шингээдэг өөрийн гэсэн ой тогтоолттой юм. Усны чанараас эрүүл мэндийн байдал, бодисын солилцооны түвшин, ажиллах чадвар, мөн хүний сэтгэл санаа ч хамаардаг. Японы нэрт эрдэмтэн Эмото Массару хэлэхдээ: “Ус хүний сэтгэл санааны өчүүхэн өөрчлөлтийг ч мэдэрдэг” гэжээ. Эртний Грекийн нэрт эмчлэгч эмч доктор Авиценна хэлэхдээ: Хүний амьдралын намтар бол түүний “хаталтын түүх” юм. “Хөгшрөлт бол хуурайшилт” хэмээн бичжээ.

Хүн хоногт өөрийн биеийн жингийн 1 кг тутамд 30 мл биологийн хэрэгцээт усаа хэрэглэж чадвал эрүүл байх боломжтой. Хүн өөрийн жинд тохирсон биологийн хэрэгцээт усыг ууснаар өдөрт 1.5 л шээс ялгарч байвал биеэс бохир хорт бодисууд сайн гадагшилж байгаа хэрэг юм. Усаар дамжуулж бид, бүх төрлийн организмд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдгийг сайн ойлгож авах хэрэгтэй.

Хүн бол төгс зохион байгуулагдсан хамгаалалт дархлаатай гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний элэг, бөөр, арьс нь маш өндөр ачаалалтай ажиллаж, бие организмд хуримтлагдсан бүх хорыг биеэс зайлуулж байдаг.Бид эдгээр эд эсийнхээ хэвийн ажиллагааг нь хангахын тулд гадны биет болох нян бактер вирүс шимэгчдээс цэвэрлэн, хэрэгцээт шим тэжээлээр нь бүрэн хангахад нь бага ч гэсэн дэм өгөх үүднээс өдөр бүр усыг тогтмол ууж хэвшицгээе!