Кимчи хийх арга.

|

Орц: 

Хятад байцаа 200 гр, улаан чинжүү 1 халбага, ногоон сонгино 2ш, сармис 2 хумс, цагаан гаа 1 ш, элсэн чихэр 2 цайны халбага

Хийх арга: 

Байцаагаа цэвэрлэн дэлбээ бүгдэд нь давс цацан 20-30 хэмд байлгаад усанд зайлж шүүж авна. Улаан чинжүүг усанд дэвтээж дээрээс нь сонгино, сармис, цагаан гааг жижиглэн хэрчиж хутгана. Давсалж бэлдсэн байцаагаа энэхүү бэлтгэсэн амтлагчдаа дүрэн базаж дэлбээний засвар бүрт нь амтлагчаас түрхэж өгнө. Байцаа халуун ногоонд болдог учир чанаж болгох шаардлагагүй.

 

Эх сурвалж: Хань