МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС Хүмүүнлэгийн аян

“Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө, өсвөр үеийнхэнд зөв мэдлэг өгөх зорилгоор “МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС” аянг өрнүүллээ. Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголын ирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаа бид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэхэд бага ч болов туслаж байгаадаа баяртай байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг шүү дээ. Бэлгийн боловсролгүйгээсээ болоод хэдэн мянган монгол үрс эх дэлхийдээ ирэхгүй устгагдаж байгааг бид мэдэхгүй. Үр хөндөлт их байна гэж орилж хашгирахын оронд дүү нартаа цаг зав гаргаад хэрхэн алдахгүй байх тухай ухааруулж ярилцдаг билүү? Тэгвэл “Мандухай хатаны үрс” аянгаар залуус бид Монголын ирээдүй болсон мянга мянган дүү нартайгаа мэдлэгээ хуваалцаж ухаарал хайрлалаа . Аяны хугацаанд ухаарлын нулимсаар дүүрэн хүүхдүүд, талархалын үгээр дүүрэн багш нарын сэтгэгдэлийг сонсоод бидний зохион байгуулж байгаа аян бага ч болтугай үр дүнгээ өгч байгаад баяртай явлаа.Үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.