Өнөөдрийн чи маргаашийн чамайг бүтээдэг

|

Би бол энгийн нэгэн охин. Гэхдээ энэ бол зөвхөн миний гадаад байдал юм. Миний дотор ямар их хүч чадал, тэнхээ, зориг тэвчээр байгааг өнгөцхөн хараад хэн ч эс гадарлана. Харин зарим хүүхдүүд өөрийн доторх “би” буюу өөрийгөө таньж нээж чадаагүйгээс өнөөдөр үе тэнгийнхнээсээ сул дорой ноомой болж өөртөө итгэх итгэл тун сул байгааг манай нийгэм харуулж байна.

Ганцаардал гэж юу вэ? Энэ нь энгийнээр хэнд ч тоогдохгүй байх гэсэнтэй утга дүйцнэ. Тэгвэл оюуны ганцаардал гэж юу вэ? Энэ нь өөрөө өөрийнхөө төлөө юу ч хийхгүй, тархи толгойгоо шинэ мэдээллээр цэнэглэхгүй, хөлөөрөө толгойгоо хийнэ гэсэнтэй утга адил. Өөрөөр хэлбэл бүгд чамд байгаа, чи юу ч хийж болох байтал ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм. Техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд “хийснийхээ хирээр ав” гэсэн бичигдээгүй дүрэм бий болсон. Ямар ч суут зохиолчид санааны цаана давхар нэг санаа агуулсан зохиол бичдэг. Энэ нь юунд хэрэгтэй вэ? Энэ нь бас л бидний хэзээний танил оюун ухааныг маань задруулж, хөгжүүлэх гэж бичсэн аугаа хүмүүсийн онч мэргэн санаа юм. Тэгвэл аугаа хүн гэж хэн бэ? Энэ бол чи өөрөө, хүн хичээвэл арслан бар түүнээс ч илүүг дийлж чадна. Тэнэг хүн гэж энэ ертөнцөд байдагггүй харин тэнэгэрлийг бий болгогч хүн гэж байдаг гэдийг санах хэрэгтэй. Тэнэгэрэл гэж чухамдаа яаг юу юм бэ? Энэ бол хүн төрөлхтөн оюун санаа, үйл хөдлөлөөрөө бий болгосон агуу бүтээлүүдийн энгийн нэг жишээ юм. Тэнэгэрэл агуу бүтээл юм бол шинийг таньж мэдэх, зохион бүтээх нь түүнээс ч агуу байж таарах биз. Энэ мэтчилэн бид хамгийн агууг амьдралынхаа туршид хийж бүтээж ирсэн мөртлөө, яагаад өнөөдөр үе тэнгийнхнээсээ сул дорой байж, тэдний дор орох ёстой гэж? Та бүхэн энэ асуултыг өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Хариултыг нь олж хичээж юуны магад.

Амьдрал гэдэг яг л зохиол шиг түм буман утга санаа, асуулт, агуулгатай. Тиймдээ ч бид өдийг хүртэл явж өнөөгийн түвшинд хүрсэн бизээ. Хэрэв зохиол амьдрал хоёрыг өнгөцхөн хараад ойлгож нэгэн төрлийн ойлголт авах байсан бол хүний амьд яваагийн утга учир нь юу болж хувирахыг бодоод үздээ. Би үүнийг өөрөө өөртөө итгэл муутай үе тэнгийнхнээсээ сул дорой гэж өөрийгөө боддог хүүхдүүдэд сэтгэлийн илгээмжээ бичиж сууна. Эцэст нь хэлэхэд:

Өнөөдрийн чи маргаашийн чамайг бүтээдэг учир өдөр болгон чухал юм шүү!!!

23-р сургууль 10а ангийн сурагч Б. Анхзаяа