Өвөөгийн минь сургааль

|

Бид хоёр ихэр юм. Нэгийг маань Хас-Ананд, нөгөөг маань Хаш-Ананд гэдэг. Анх сургуульд ороход их сайхан байсан. Эрдэм ном үзэж, олон найз нөхөдтэй болсон. Одоо бид хоёр дөрөвдүгээр ангид сурч байгаа. “Эрхэм баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адагийн баян адуу мал” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг учираас эрдмээс илүү баян зүйл байхгүй юм байна гэж бид хоёр ойлгосон. Тэгээд эрдэм сурах нь их чухал юм байна гэж мэдэж авсан. Манай өвөө бид хоёрт сургахдаа “Ухаан буй бөгөөс аливаа хэрэгт аргыг олж чадах тул ЭРДЭМ СУР!” гэж бичгийн их хүн Инжаннаши хэлсэн байдаг хэмээн хэлдэг. Энэ үгийг сургууль болгоны хана, анги болгоны самбарт бичиж хадах юмсан гэж өвөө маань хэлдэг юм. Тэгээд гэртээ өвөө маань Монгол бичгээр, Крилл, Англи, Орос үгээр бичиж нүдэнд тусах газар зүүж өгсөн байгаа. Бид хичээл тараад гэртээ орохдоо энэ үгийг байнга хардаг. Өвөө тэр ЭРДЭМ чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад өвөө тэр ЭРДЭМ чинь Монгол бичигт байна аа гэдэг. Тэгээд Монгол бичгийг анх заах ёстой. Одоо бол сургууль төгсөхийн өмнөхөн заадаг болсон. Эцэг өвгөдийн хэдэн зуун мянган жилийн ухааныг хадгалж хойч үед уламжлан өртөөлж хүргэж байгаа бичиг шүү дээ. Та нарын энэ сураад байгаа Крилл бичиг жараадхан жилийн ухаан юм шүү юм байгаа. Бичиг гэдэг бол эцэг өвгөдийн тэр их хэрсүү ухааныг үр хүүхдэд нь хүргэж өгдөг ухаан ачсан галт тэрэг юм уу даа. Бичиг солихоор ухаан нялхардаг гэдэг. Тэгээд бид хоёр эх сайхан хэл, бичгээ үр хойч бид нар хадгалан, хайрлаж хамгаалах ёстой юм байна гэдгийг байнга санаж явдаг. Тэгээд өвөөгийн маань сургааль нь бид хоёрт сэтгэлийн илгээмж юм аа.

С.Хас-Ананад, С.Хаш-Ананд Ирээдүй цогцолбор 4е анги.