ӨВӨӨГИЙНХӨӨ АЛТАН СУРГААЛИЙГ БИ МАРТАХГҮЙ

|
Танд энэхүү захиа очих өдрийн мэнд хүргье. Өвөө Таныхаа зааж өгсөн сургааль бүрийг би сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг шүү. Таныхаа буян хишгийг тань дэлгэрүүлж чадаагүй хүүгээ уучлаарай. Та намайг хайрлаж байхад би Танд дургүйцдэг байсан. Одоо бодоход таны зааж өгсөн сургааль, хэлсэн үг бүхэн миний замыг гэрэлтүүлж, гэгээрүүлж байсныг сая л ухаарч, хэмжээгүй их хайрыг тань дааж чадсангүй явжээ. 2002 оны цагаан сарыг та санаж байна уу?. Би таны хөөргийг хагалчихсан. Тэгэхэд та намайг загнаж зэмлэхийн оронд өхөөрдөж, духан дээр минь үнссэн. Тэр явдыг би одоо болтол сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг шүү. Аав ээжээс минь илүү ихээр хайрлаж байсан таныгаа би хайрлахыг мэддэггүй байжээ. Зун болгон тан дээрээ очих болгонд миний сэтгэл уужирч тайвширдаг. Би таны хэлсэн “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг сургааль үгийн утгыг өмнө нь ойлгох нь битгий хэл утга санааг нь ч бодож явсангүй. Жил бүр ингэж  тань дээр очдог байсны ачаар би одоо маш сайн явж байгаа. Хайрт таныгаа энэ алаг хорвоогоос явсаныг би мартаж чаддаггүй. Өвөө тандаа би маш их хайртай. Тандаа зориулж бичсэн шүлгээ энэхүү илгээмжээр дамжуулъя.

Өвгөн буурал өвөө таныхаа
Өрөвдөж хэлсэн сургааль үгийг
Өмнө нь би ойлгоогүй явлаа
Өмнөх дурсамжаа орхин
Өвөө таныхаа зааснаар
Амжилтын их үүдийг нээхээр
Хайрт хүү нь шамдаж явна.

 Хайрт өвөө Ламжав таныгаа гомдоож байсанд уучлаарай. 9-р анги. Н.Батням