Үс арчилгааны зөвлөгөө

|

Хавар болж гадаа дулаарч сайхан байгаа хэдий ч хаврын улиралд агаар маш хуурайшдаг.Энэ нь арьс, үс хуурайших гэмтэх гол шалтгаан болдог.Тиймээс өвөл, хаврын улиралд үс илүү их арчилгаа шаарддаг. Маш сайн чийгшүүлэх, витамин ихээр агуулсан хүнс хэрэглэх гэх мэт. Ингээд бүсгүйчүүддээ үс арчилгааны үед анхаарах, мэдхэд илүүдэхгүй хэдэн зөвлөгөөг хүргэе.Ерөнхийдөө зөв амьдралын хэв маягтай байвал үс чинь эрүүл сайхан байх болно. Хэтэрхий их стрессдэх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, тамхи татах, тэжээллэг хоол идэхгүй байх нь үсийг хэврэг өвчлөмтгий болгодог сөрөг үр дагавартай.

  • Маш сайн унтаж амарч байх
  • Спирт агуулсан үсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх. Энэ нь үс хуурайших шалтгаан болдог.
  • Үс засалтын бүтээгдээхүүн болох гель, хөөс, лак зэргийг хэрэглэхдээ хуйханд хүргэхгүй байх. Энэ нь хуйлхны нүх бөглөрхөөс сэргийлнэ.
  • Бассейнд орхоосоо өмнө үсээ заавал норгох энэ нь хлоржуулсан уснаас үсийг чинь хамгаална. Мөн бассейнд орохдоо малгай өмсдөггүй бол шампунь ангижруулагчаа өөрийн үсэнд тохирсон зөвийг сонгох.
  •  Хэрвээ чи үсээ байнга сэнсээр хатаадаг бол cool дээр нь тохируулж хэрэглэж байх. Нэг л хэсэгт үлээлгэх биш нийтэд нь үлээлгэж сэнсний үлээлтийн чигийг өөрчилж байх.
  • Үсний сэнс нь цаг хэмнэдэг хэдий ч болж өгвөл үсийг өөрөөр нь хатаах, орооцолдож ширэлдсэн хэсгийг хуруугаараа зөөлөн орооцолдоог гаргах.
  •  Үсээ самнахдаа сойз хэрэглэж заншаарай. Сойз нь ихэнхдээ натурал амьтны гаралтай үс байдаг тул илүү уян зөөлөн  үс гэмтэлтийг бууруулна.
  • Үс их амархан хугардаг ялангуяа нойтон байхдаа. Тиймээс үсээ заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай.
  • Аль болох хуванцар сам хэрэглэхээс зайлсхийх.
  • Сам болон сойзоо 7 хоногт заавал 1 удаа саван юмуу шампуниар угаах.
  • Шампунь болон ангижруулагч сонгохдоо заавал өөрийнхөө үсний төрөлд тохирсныг сонгох.
  • Шүршүүрт орохдоо бүлээн усанд орох. Халуун ус нь хуйхыг цочроож, хуурайшуулдаг.
  • Үсээ шампуниар угаасны дараа заавал ангижруулагч хэрэглэх. Ангижруулагч нь үсийг чийгшүүлж, гялалзсан болгохоос гадна үсэнд давхар хамгаалалт болж өгдөг.
  • Үсэндээ ангжруулагч түрхэсний дараа хэдэн минут байлгаж үсэндээ шингээж байх.