Үсээ хурц нарнаас хамгаалах нь

|

Зуны халуунд үс өнгөө алдаж, хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Үс “өндөг” шиг хэврэг тул ялангуяа хурц нартай үед толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал.

- Урт үс эзнээ хээнцэр ганган харагдуулдаг ч амархан “хөгширдөг”. Өөрөөр хэлбэл, урт үсний үзүүр дорхноо салаалж, толгой загатнуулаад зогсохгүй их хэмжээгээр унадаг. Үүнийг үс “хөгширч байгаагийн дохио” гэж үздэг байна. 
- Үсээ далаа хүртэл ургуулсан тохиолдолд сард гурван удаа үзүүрээс нь 1-2 см тайрч бай. 
- Зуны цагт толгой амархан хөлөрдөг учир үсний хэв алдагддаг гэдгийг мартаж болохгүй. Үснийхээ хэвийг хадгалж байхын тулд лак бага зэрэг цацахад зүгээр. 
- Үсээ өндөгний уураг, цайны хандаар угаахад гэмгүй. Мөн нимбэгний шүүсийг бүлээн усанд хийж хутгаад, үсэндээ түрхэж угаавал үс чинь гялалзаж эзнээ сайхан харагдуулна.

- Богино үс ажил хэрэгч хүмүүст тохиромжтой боловч зарим үед урт үснээс илүү арчилгаа шаарддаг. 
- Богино үсийг ялангуяа зуны халуунд химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч, унах нь ихэснэ. 
- Эмэгтэйчүүд турах гэж хоолны янз бүрийн дэглэм сахидаг нь үсэнд муугаар нөлөөлдөг байна. Богино үстэй хүмүүс хоолны дэглэм хэт их сахисаны улмаас витамины дутагдалд орох нь бий. 
- Хэрэв та богино үстэй бол хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс чинь гялалзсан, зөөлөн харагдана.

Та үүнийг мэдэх үү?
- Насанд хүрсэн хүний толгойд 12О мянга орчим үсний уутанцар байдаг.
- Хүний үс сард 1,25 см ургадаг 
- Ширхэг үс 5- 7 жилийн настай
- Үсний 9О хувь нь цаг тутам ургаж байдаг 
- 1О хувь нь унахад бэлэн явдаг
- Үсний уутанцраас амьдралын туршид 2О-3О орчим үс ургадаг 
- Өдөр бүр 1ОО-2ОО ширхэг үс унадаг
- Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг 
- Үс хавар,зун хурдан ургадаг
- Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана 
- Зуны цагт малгай өмсөж юмуу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсгэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг нь алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.

goolingoo.mn