Үрчлээтэй байхыг хүсэхгүй байгаа биз дээ?

|

Арьс гэдэг нь гадаад, дотоод нөлөөлөлд хамгийн их өртдөг эмзэг зүйл билээ. Арьсан дээр үрчлээ үүсэх нь хоёр янзын шалтгаантай. Бид ихэвчлэн наснаас болж үрчлээтэж байна гэж боддог. Гэвч өөр нэгэн шалтгаан бий. Энэ нь бидний буруу дадал зуршил юм. Ингээд энэ энгийн хэдэн зүйлийг мөрдөөд сурчихвал үрчлээтхээс урьдчилан сэргийлэх, үрлээг нэмэгдүүлэхгүй байх тустай. Үүнд:

1. Үргэлж нарны шил, бээлий

Их хурц нартай л биш бол бид тэр болгон нарны шил зүүгээд байдаггүй. Бээлийг мөн адил тэсгим хүйтэн биш бол мартаад л гардаг. Гэтэл энэ хоёр зүйл нүүр, нүд, гарын арьсыг гадны нөлөө үрчлээ үүсэхээс ямар их хамгаалдаг гээч.Ялангуяа гадаа дулаарч буй энэ үед нарны туяа тусахгүй газар гэж үгүй. Тиймээс өглөө бүр томхон нарны шилээ цүнхэлж гархаа мартав. Нарны шил том байх тусам хамгаалах хүрээ их байдаг. Мөн өөрийн арьсны онцлогт тохирсон нарны хамгаалалттай тосыг ззавал түрхэх. Ер нь нарны хамгаалалттай тосыг гадаа гарахаас 20-иод миниутын өмнө түрхэх тохиромжтой ба арьсанд сайн шингэж өгнө. Бээлий бол гарыг нар салхи бохирдлоос найдвартай хамгаалах хэрэгсэл. Тиймээс гарлаа л бол бээлий өмсөж заншаарай.

2. Тамхи, соруулаас татгалзая

Тамхи татах эрүүл мэнд гоо сайханд сөрөг үр дагавартай гэдгийг бид мэддэг хэрнээ татсаар л байдаг. Тэгвэл урт удаан хугацааны турш гоо үзэсгэлэн сайхан харагдахыг хүсвэл яг одоо тамхи татахаа болих хэрэгтэй. Тамхи нь арьсан дахь С витаминыг багасгаж улмаар арьс хөхөрч харлан коллаген ялгаруулалтыг бууруулдаг. Мөн тамхи татах, соруулаар шингэн зүйл уух нь уруулын орчим үрчлээ үүсэх гол шалтгаан болдог.Иймээс уруулын эргэн тойронд үрчлээ үүсгэхгүй байхын тулд өглөө оройдоо чийгшүүлэгч тос уруул өнгөлөгч түрхэж бай. Зөгийн бал амтлангаа урууландаа чийг өгсөн ч болно.

3. Гуужуулагч бага хэрэглэ

Гуужуулагч хэрэглэх нь арьсны бохирдолыг сайн арилагадаг ч хуурайшлуулах заримдаа батга гаргах талтай байдаг. Тиймээс ямарч арьстай байсан 7 хоногт 1 удаа л гуужуулах нь хангалттай. Учир нь хэтэрхий их гүн цэвэрлэгээ хийснээр арьсны хамгаалалтын тогтоцыг алдуулдаг байна.

4. Нүүрний хөдөлгөөн бага гаргах нь

Өдөр тутам бид сэтгэл хөдлөлөө илэрхийлж ярихдаа нүүрний арьсаа маш олон янзын байдлаар хөдөлгөдөг. Энэ нь нүүрний арьс амархан үрчлээтэх шалтгаан болдог байна.Тиймээс аль болох нүүрээ үрчийлгэж ярихгүй байх хэрэгтэй. Нүдний доор хөхөрч хөх туяа суун үрчлээ үүсээгүй бол тун сайн. Гэхдээ нүд орчимын арьс илүү нимгэн эмзэг тул байнгын чийгшүүлж бигнүүр тавьж байх нь зүйтэй. Хэрвээ нүдээ нухалдаг бол яг одооноос энэ зуршилаа хаяарай. Нүдээ нухлах нь нүд орчимын арьсыг хурдан үрчлээтэх шалтгаан болдог. Мөн сануулхад илүүдэхгүй нэг зүйл бол зовхины тос. Ялангуяа орой нүүрээ сайн цэвэрлэж чийгшүүлсний дараа заавал зовхины тосыг нүдний эргэн тойронд товшиж түрхэж өгч байх хэрэгтэй шүү.