Үдэнбатаар:Эмээ минь миний багш мөн дотны найз\125\
|Ээжийн минь захиас
Би өнгөрсөнд төрж ирээдүйд төсөөлж мөрөөддөг одоо цагийн хүн төрөлхтний нэг жирийн Монгол гэр бүлийн тасар ч болошгүй нэг хэсэг. Ба 1995 оны эмээгийн ач охин .
Би атгасан гар шиг бяцхан зүрхэндээ гар шиг бяцхан зүрхэндээ гэрэлт ирээдүйн алтан бамбар асааж яваа
Би амьдрал гэгч хөлгүй далайд сэлүүрээ алдахгүйг хичээж яваа эмээгийн бяцхан ач охин
Хүмүүний амьдрал луужингүйгээр цааш үргэлжилэн явахгүй. Ямар ч чиглэл үгүй бол манан дунд төөрчихсөн байгаатай . Харин тэр чиглүүлэгч луужин нь хүн өрөө байдаг. Ерөнхий зааварлагч нь эцэг эх, багш байж болох гол чиглүүлэгч түлхүүр нь тухайн хүнд өөрт нь байгаа.
Нарт ертөнцөд баймгүй нандин сайхан мэргэжил
Гагцхүү багш хүнд заяажээ. Миний эмээ сургагч багш агаад миний амьдралын чиглүүлэгч луужин.
Миний эмээ болох С.Үдэн баарай нь .... оны
10 сарын 24-нд Завхан аймгийн Тэс суманд төрсөн.
1961 онд Завхан аймгийн Тэс сумын сургуульд элсэн орсон. Дараа нь Архангай аймгийн Багшийн Сургуулийг төгсөж Завхан аймгийн Тэс суманд бага ангийн багшаар 35 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан.
Эмээ минь надад А үсгээс авахуулаад амьдралын арга ухаан бүхнийг заасан. Эмээгийн минь хэлэх үг хийх үйлдэл бүхэн нь надад үнэ цэнэтэй.
Анх эмээгийн гараас хөтлөөд үсээ 2 самнасан бор охин Сурагч болох гэж баярлаад сургууль руу явж байсан 2002 оны 9 сарын 1-ны тэр намрын дүр зургийг хэзээч мартдаггүй.
Миний охин онц сураарай гэж сурах чин хүслийн далавчийг эмээ минь ургуулж өгсөн. Тэр үгийг сонссоноос хойш тэр далавчийг улам том болгож улам өндөрт дүүлэн нисэхийг хүсэх болсон .
Сурах гэсэн чин хүсэл эмээгээс минь эхтэй багш эмээтэй болоод ч тэр юмуу багш болж тоглох дуртай бадайг байсан. Эмээг минь хайрлах хүн олон. Олон зуун шавьтай шавь бүр нь багшийгаа ихээр хайрлана харин би шавь нараас нь дутуу хайрлачих вий гэж байдгаараа хичээнэ. Эмээ минь олон зуун хүүхдийн амьдралын замын эхийг нь тавьж өгсөн мөн амьдралд нь оч харвуулсан шидтэн.
Миний эмээгийн хэлсэн үг бүхэн үнэ цэнэтэй үнэт баялаг байдаг. Хүүхдээ гэсэн сэтгэл нь алтан нарны илчээс илүү хүчтэй болохоор хэлсэн үгс, сургаал бүрийг нь тоомсорлож өнгөрөх хэн ч байхгүй тийм л хүн болгож өсгөсөн.
Миний хүүхдүүд эрдэм мэдлэгтэй эрүүл бусдыг хүндэтгэж хайрлаж энэрдэг, хүнлэг , үлгэр жишээч манлайлагч нь байгаарай гэж захидаг. Сайн сурагч сайхан хүн болж төлөвшихийн тулд битгий залхуур, цагийг үр бүтээлтэй өнгөрлөө.
Амьдралдаа талархан баярладаг хүмүүст ивээл харамгүй ирдэг. Харин ханаж чаддаггүй хүмүүсээс тэр нүүрээ буруулдаг гэж хэлдэг. Энэ ертөнцийн хүн бүхэн л үр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Гэхдээ миний эмээ наддаа амьдралын минь чиглүүлэгч луужин . Мянга мянган зуун зуугаар өртөөлж миний эмээгийн сургаал мөнхөд тасрахгүй . Ямарч зүйлийг жижиг ч бай том ч бай чин сэтгэлээсээ хий хүний амьдрал ямарч байж болно. Баян,ядуу ч бай юм бүхэн ээлжтэй хэнийг ч битгий ялгаварал.
Баян байна гэдэг нь юмны зөв болох талаас нь харж чаддаг эрдэм мэдлэгтэй, эрүүл хүн баян мөнгөтэй хүн баян биш . Эд хөрөнгөнөөс илүү эрдэм мэдлэг хуримтлуулбал тэрийг хэнч чамаас булааж авч чадахгүй мэдлэг байгаа цагт баялагийг бүтээнэ. Эмээгийн минь хэлэх үгс бүхэн нь зүрхэнд хүрч яагаадч эмээгийнхээ итгэлийг алдаж болохгүй гэсэн үгс тархинд өндөр давтамжтай хадгалагдан . Итгэлийг нь алдахыг хичээч хүсэхгүй. Өдөр бүхэн эмээгийнхээ хийж өгсөн амттай хоолыг идээд өөринхөө бодол санааг хуваалцах” сургаалийг нь сонсох дэндүү гоё.
Эмээ минь миний багш мөн дотны найз (сайн сонсогч, сайн зөвлөгч) нь .
Хүнийг хайрлаж байж хүнээс хайрыг олж авна гэж захина. Амьдралын минь чиглэлийн эхийг минь эмээ тавьсан. Харин чиглэнч би амьдралын луужингийнхаа гол түлхүүрийг атгаж байгаа чиглэлээ хэзээ алдахгүй атгаж яваа луужингаа эрдэнэс болгох зорилготой чиглэгч.
Миний эмээ наддаа Нобелийн шагналтай агуу чиглүүлэгч, энх тайваны сайн үйлстэн.Үс нь хэдий бууралтаж нас нэмж байгаа ч гэсэн Миний эмээ наддаа мөнхийн залуу агаад амьд бурхан
Мянга Мянган оддын гялбаан дор
Мөнхөд таныгаа хайрлана
Мөрөөдөл, хүсэлтэй минь үргэлж хамт байгаарай хайрт эмээ минь
Үнэн үгтэй сургаал
Үдэш бүрийн одод
Өглөөний мандах наранд залбиран зогсож байгаа эмээ таныга мөнхөд харйлая.
Мянга мянган зуун зуун жил үнэ цэнэтэй байх үгийг
Зөвхөн таньдаа зориулж хэлье
Би таньд харйтай эмээ