ЭХ БОЛСОН ДЭЛХИЙДЭЭ ЗОРИУЛАВ

|
Миний нэрийг Ганбат овогтой Сударчулуун гэдэг. 1995 оны 11-р сарын 4-ний өдөр энэ хорвоод мэндлэхдээ хамгийн түрүүнд  ээж гэгч элбэрэлт хүнийг хурган мэлмийгээрээ харсан. Гэхдээ би энэ удаад ээжийн тухай биш энэ амьдарч байгаа эх дэлхийнхээ тухай бичихээр шийдлээ. Эх дэлхийд амьдарч байгаа мөртөө бид талархсан сэтгэлээ төдийлөн илгээж чаддаггүй. Дэлхий гэгч энэ гараг байгаагүй бол амьдрал гэгч үгүй байхсан. Ийм учир алаг дэлхийн алгын чинээ газрыг ч гэсэн хайрлан хамгаалж, талархах сэтгэлээ хүн бүр илэрхийлж байх учиртай. Одоо үед хүн төрөлхтөн бид алт, байгалийн баялаг зэрэгт хэтэрхий шунаж, алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдгийн үлгэрээр эх дэлхийгээ ухаж, сэнтийчээд, татаад дууссан тамхины иш шиг хөсөр хаяж байгаа жишээг Та бид бүгдээрээ мэднэ. Хүн төрөлхтөн бидний хийж бүтээсэн зүйл маш олон боловч энэ их хөдөлмөр, үр бүтээл хаана явагдсан бэ. Мэдээж энэ л байгаа эх дэлхий дээр л бүтээгдсэн. Иймд бид эх газар, энэ дэлхийгээ хайрлан хамгаалах цаг одоо болжээ. Харин түүнийг хэрхэн, яаж хайрлах вэ гэдэг нь ядаж ширхэг хог, нус нулимсаа хаяхгүй байхаас л эхлэх байх. Хэрвээ Та эх дэлхийгээ хайрлаж чадвал, Танд ч бас байгалийн тэр их хайр эргээд ирнэ. Энэ дэлхийд хүн болж төрж өссөн бүхэн өөрсдөө дэлхий юм. Орчлон дэлхий таныг аав ээж шигээ хайрлаж хамгаалж байхад бид яагаад түүнийг өчүүхэн ч гэсэн хайрлахгүй байгаа юм бэ.

Биднийг тээж, алгандаа тэвэрч байгаад баярлах хэдий боловч, чамайг төдий чинээ ихээр гомдоож байгаад уучлаарай.

Г.Сударчулуун 9-р анги