Эрүүл сайхан арьсны нууц зөв хүнс сонгох.
|Өөгүй цэвэр сайхан арьстай байхыг хүсэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тиймээс та бүхэндээ санал болгож буй дараах хүнсний бүтээгдэхүүнүүд нь арьсны цэвэр сайхан өнгөлөг байдлыг хадгалах түүнийг бий болгоход тун тустай юм.
1. Улаан лооль
Улаан лооль нь licopene хэмээх бодис агуулдаг ба энэ нь нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг.
2. Бууцай-Spinach
Бууцай түүн дотор агуулагдаж буй элементүүд нь арьсыг уян зөөлөн болгодогоос гадна цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, төмрийг идэвхижүүлдэг ба энэ нь арьсны эмгэгийг эмчилхэд тун ашигтай.
3. Цэцэгт байцаа-Broccoli
Цэцэгт байцаа нь А аминдэмээр баялаг тул цусан дахь эсийг маш сайн нөхөн төлжүүлдэг.
4. Тослог загас
Тослог загас болох алтан жад загас-tuna, яргай загас-salmon нь омега 3, А болон Д аминдэм, цинк, фосфор, төмөр, кальци, селени хэмээх элементүүдээр баялаг тул арьсанд гайхалтай сайнаар нөлөөлдөг.
5. Грейпфрут
Грейпфрут нь С аминдэмээр маш баялаг тул энэ нь арьсан дахь чөлөөт радикалуудтай сайн тэмцдэг. Мөн арьсны коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлдэг.
6. Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн
Тослог багатай сүү сүүн бүтээгдэхүүн йогурт нь амьд бактери агуулдаг ба энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд тустайгаас гадна арьсыг өнгөлөг сайхан харагдуулах нэгэн хүчин зүйл болдог.