Эрчүүдэд өгөх зөвлөгөө

|

Голландын нэрт гоо сайханч Йохан ван Херменз эрчүүдийг гоо сайхандаа анхаарахыг зөвлөж байна. Тэрбээр Амстердамд зөвхөн эрчүүдэд зориулсан гоо сайхны үйлчилгээний газар ажиллуулдаг аж. Тэрбээр хөлбөмбөгч Криштиан Роналдо, Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Италийн хөлбөмбөгч Франческо Тотто гэх мэт алдартнуудын гоо сайхны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Йохан ван Хермензын зөвлөгөөнөөс хүргэж байна.

1.Нүүрээ чийгшүүл
Өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед эрчүүдийн нүүрсний арьс маш их гэмтдэг. Өвөл, хавар хуурайшдаг. Үүнээс сэргийлэхийн тулд байгалийн гаралтай тосоор нүүрснийхээ арьсыг чийгшүүлэх нь маш чухал юм.

2.Нарнаас хамгаалах тос хэрэглэ
Эрчүүд улирал болгонд нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай. Тэр тусмаа өвөл нарны туяа илүү их хортой байдаг тул биеийнхээ ил гардаг хэсэгт нарнаас хамгаалах тос хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай.

3.Ус уу
Эрчүүд зоригтой тул хүйтэн үед ч ус уух нь тэдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт хүйтэн ус уух хэрэггүйг тэд мэдэх бай. Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол усыг харьцангуй бага уудаг. Эрчүүд усыг илүү хэрэглэх нь тэдний биеийн арьс чийгээ алдахаас сэргийлдэг. Мөн булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг гэдгийг 1876 онд Францын эрдэмтэд тогтоосон байдаг.

4.Малгай өмс
Гоё сайхан харагдахыг хичээдэг эрчүүд малгай өмсөхөөс татгалздаг. Гэвч ингэх нь тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүйтний улиралд малгайгүй явснаар эрчүүдийн биеийн эсэргүүцэл 30 хувь хүртэл сулардаг. Иймээс гоё сайхан харагдахдаа гол нь биш бөгөөд эрүүл мэндийнхээ төлөө малгай өмсөх шаардлагатай.

5.Спортоор хичээллэ
Оффисийн ажилтай эрчүүд олон цагаар компьютерийн ард суудаг. Тэд амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай байдаг. Гэвч хэсэг хугацааг зааланд юм уу, фитнес төвд өнгөрүүлж, биеийн хүчний дасгал, спортоор хичээллэх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд байнгын хөдөлгөөнтэй байх нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Спортоор байнга хичээллэдэг эрчүүдийн бэлгийн чадавх сайн байдаг юм.

Орчуулагч сэтгүүлч Д.Түвшинтөр