ЭРДЭМТЭН БАГШААРАА БИ БАХАРХДАГ

|
Сайн байна уу? Хүндэт багш аа? Та бид хоёр дээдийн сайн ерөөлөөр багш шавь болон барилдсаны учир эрхэм багшдаа энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Хичээл ном маань эхлээд аль хэдийн 10 дугаар сар өнгөрч байна. Би цаг хугацааг элсний ширхэг бүхнээр нь амтлан мэдрэхийг хүсэж байна. Би цаг хугацаа, хором мөч бүрийг алдалгүй өөртөө ямар нэгэн хэрэгтэй зүйл хийх ёстой гэдгийг мэдэж байгаа. Багш Та минь миний зөв буруу, алдаа оноог байнга шүүж байдаг ачтан билээ. Та минь олон хүүхдүүдийг хүмүүжүүлж, эрдэм номтой хүн болгон, эх орондоо ихийг хийж бүтээгээсэй гэсэн зорилгоор биднийг хүмүүжүүлж, алтан сургаалиа хайрладаг ачтан билээ. Хэрвээ би таньтай уулзаж учраагүйсэн бол одоо хаана юу хийж, юу сурч, яаж явж байхсан билээ.

Таны минь хүүхэд болгоныг эх хэлээ сураасай, мэдээсэй, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн уйгаржин монгол бичгээ дээдлэн, уламжлуулан авч яваасай гэсэн энэхүү бодол агуу юм. Монгол улсынхаа эрдэмтэн багш нараар тийм ч учраас бид бахархах ёстой. Хэрвээ Та нарын энэ бүх хүсэл зорилго байгаагүйсэн бол улс орон маань ингэж хөгжихгүй шүү дээ. Багш эрдэмтэд маань бидэнд алтан сургаалиа хайрлаж, тэднээс бид суралцаж, хойч үедээ өвлүүлэн үлдээж явах учиртай билээ.

Цаасан шувуу нисгэж анд нартайгаа тоглосон он жилүүд

Цэцэг түүж, эрвээхий гомдоосон он жилүүд

Цэцэг шиг багшийнхаа алтан сургаалийг сонссон энэхүү он жилүүд минь

Хүндэт багш Ю.Сэлэнгээ Тандаа маш их баярлалаа.

 

СХД-ийн 9р сургуулийн 9д ангийн сурагч Г.Бадамханд, утас 99070435