ЭРГЭЖ ХАРАХ БҮРТ ДЭРГЭД МИНЬ БАЙГААЧ ЭЭЖ ЭЭ!

|

Миний ээж ганцхан надад заяасан ногоон дарь эх юм. Ээжийг минь Цэрэннадмид гэдэг. Бид эцэг эхээсээ 8-уулаа. Би айлын 2 дахь охин. Ээж минь бие муутай, толгой нь үргэлж л өвддөг. Яагаад би өвдөөгүй, ээж минь өвдөөд байдаг юм бол. Хэрвээ би ээждээ бэлэг барья гэвэл, бүх өвчинг нь өөрөө аваад, ээжийгээ л эрүүл болгомоор байна. Миний ээж 12 жилийн өмнө моринд толгойгоо дэвсүүлсэнээс хойш бие нь байнга өвддөг болсон ч сэтгэлээр үргэлж өөдрөг байдаг юм. Одоо ч гэсэн ажиллаж л байгаа. Цалингаараа надад гар утас авч өгснийг нь хэзээ ч мартддагүй юм. Яаж надад энэ утсыг авч өгсан юм болдоо гэж бодох бүртээ ээжийгээ улам л ихээр өрөвдөж, хайрлах юм. Ээж минь толгой нь байнга өвдөж, өвчин намдаах эмийг 2-3 давхарлан уудаг. Хааяа ээжийг ухаан алдаад уначихаар л би хамгийн ихээр айдаг. Ээжээсээ “Та яагаад ийм их эм уудаг юм бэ?” гэж асуухаар:

-Хэрвээ ээж нь өвдөхгүй байвал та нар хичээлдээ яваад, миний хүүхдүүд боловсролтой, соёлтой хүмүүс болноо гэж хэлдэг. Би үүнийг алтан гартай эмч нараас асуумаар байна. Миний ээжийг эрүүл болгодог ямар нэгэн арга байгаа болов уу? Байгаа бол би ээжийгээ эрүүл болгохын төлөө бүхнийг хийх болно.

Гэрэлт хорвоогийн наран болсон
Гэгээхэн хүслийн минь илч болсон
Эгэлхэн ганцхан ээж минь
Эргээд харах бүрт минь хажууд байж хайрлаач.
Миний ээж санаа битгий зовоорой. Охин нь таныгаа сэтгэлийнхээ дэмээр эдгээх болноо.

9-р сургууийн 9-р ангийн сурагч Жавзандуламаас ээж Цэрэннадмидад