Эргэж буцахгүй эрхэм зорилго

|

Хүн болж төрсөн цагаасаа ээж аавынхаа энгүй их хайранд нь өлгийдүүлж өссөн болохоор хүн өөрөө сэтгэл зүрхнээс бүтсэн юм. Намайг төрүүлж өсгөсөн ээждээ, намайг халамжлан бойжуулсан аавдаа би юунаас ч илүү хайртай. Хорвоогийн нар сар ээлжлэн цаг хугацаа харван одсон ч ээжий аавын минь хайр нэг янзаараа байж надаас хэзээ ч урван холдохгүй агуу зүйл билээ. Буруу зөвийг ухааруулан, бусдын өмнө сайн сайхан яваасай гэсэндээ хааяахан зэмлэдэг хэдхэн үгс чинь бидний хувьд бурхны сургаалиас ч илүү үнэтэй. Шөнө болгон хуурайлан нойргүй хонож өвдөхийн цагт өөрөө өвдсөн юм шиг зовдог байсан өгч дуусдаггүй өглөгч хайрын бурхад та хоёр минь билээ. Та хоёрыгоо баярлуулснаас зовоосон нь их. Гэвч үрсээ гэдэг та хоёрын минь сэтгэлд энэ бүхэн жаргал болдог буй за. Би бол азтай хүн. Олон хүний дотроос та хоёртоо ирж төрсөн болохоороо би бол азтай. Ээжийн минь зөөлөн гар, аавын минь дулаахан гарны дунд би хичнээн их аз жаргалтай гээч.

Харийн нутагт сургааль үг нь судар болсон
Харанхуй шөнө алтан гадас шиг зүгийг заасан
Үрээ морион үүрсэхэд хүүгээ санаж өндөлзсөн
Үйсэн цай нь даргилахад хүүдээ дээжлэн өргөсөн
Эцгийн минь заяа зуур хонохгүй зурайна
Ээжий минь цацал зүүдэлгүй тэнгэрт од ундаална
Будантай өдөр салхи болж үлээсэн
Будагтай орчлонд саар үйлээс нөмөрлөсөн
Сар сайхан мэлтийхэд сайны билэгдэн зүүдэлсэн
Нар сайхан мандахад цайны дээжээ өргөсөн
Хүүгээ жаахан санахаар
Хүлээн авагчаа чангалаад л
Хүсэлтийн хариугаар даалахаар нь
Хүрээд ирсэн юм шиг баярлаад л
Аав ээжий хоёр минь дээ
Эцгийн минь заяа зуур хонохгүй зурайна
Ээжий минь цацал зүүдэлгүй тэнгэрт од ундаална гэж шүлэгч хэлсэн байдгийм. Та хоёрыгоо болдогсон бол өдөр болгон баярлуулж ажил хийлгэж ядраахгүй байхсан. Даанч би балчирхан жаахан болхоор бодохоос өөр юу ч чадахгүй нь гэхдээ хүү нь удахгүй том болно. Тэгээд би ижий аав хоёроо баярлуулна. Энэ бол миний чин хүсэл, эргэж буцахгүй эрхэм зорилго.

Б.Амгаланбаатар. 3б анги