Энхцэцэг: Миний охин жаргалтай л амьдарвал ээжийнхээ ачийг хариулсанд тооцоорой /115/

|

Ээж маань хорин хэдэн жил улсад ажиллаж байгаа багш хүн. Ээж маань “Миний охин сайхан жаргалтай л амьдарвал ээжийнхээ ачийг хариулсанд тооцоорой" гэж хэлдэг. Та нар үр хүүхдүүд минь л аз жаргалтай элэг бүтэн сайн сайхан амьдарвал ээжийнх нь энэ орчлонд амьдарсны ач гавъяа аз жаргал минь юм шүү гэж байнга хэлдэг. Бүх л ээжүүд ийм л сайхан сэтгэлтэй. Хүнд чадах л зүйл чинь байвал хичээгээд тусалж бай. Хүмүүст ямагт сайн сайхан зүйлийг санаж бодож бай. Эргээд миний хүүхдүүдэд тэр сайхан сэтгэлийн хариу нь ирэх болно” гэж байнга л хэлдэг байсан үг нь надад хамгаас тод санагддаг юм. Хүнд туслаж сайн зүйл хийх болгонд тэр хүнээс чинь сайн энерги ялгарч чамд очдог юм гэж ээж минь үр хүүхдүүд бид нартаа байнга л захиж явдаг юм. Үргэлж л хэн хэнээс илүү хамгийн сайхан харагддаг ээждээ би дэндүү их хайртай. 

Охин: О.Номинзул
Ээж : С.Энхцэцэг