Элэгний өвчлөл

|

Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг.

Элэгний үйл ажиллагаа доголдох анхны шинж:

- Нойр муудах,

- Амархан ядрах, нозоорч хэвтмээр болох,

- Арьсан дээр хүрэн, заримдаа ганц хоёр улаан толбо гарах, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдэг хоёр долоо хоногийн туршид илэрч байвал эмчид хандахыг зөвлөе.

"Өвчин амаар ордог" гэсэн үг бий. Бид хоол хүнснийхээ чанарт анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг. Элэгний ачааллыг хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн байлгахын тулд зарим хорио цээр ч байх шаардлагатай. Үүнд:

- Элдэв төрлийн өнгөт хоол амтлагч, өнгө хувиргагч,

- Химийн бордоо нэвчсэн хүнс, ногоо,

- Чанарын баталгаагүй, шошго хаяг нь тодорхойгүй төрөл бүрийн хүнс,

- Ундны усаар дамжин хүний биед орж байгаа хүнд металл,

- Нийлэг эм, антибиотик тогтмол хэрэглэх.

- Толгойн эм ч хортой.

- Спиртийн төрлийн хатуу ундаа /цагаан архи, виски, конъяк, өнгөт ликёр/,

Элэг хатуурахад хоолонд дургүй болно. Гэдэс дүүрч цанхайх, огиулах, өглөө бөөлжих зэрэг шинж илэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа гэдэс дүүрч, хоолонд улам дургүй болж цус алдалттай болно /хамар, буйлнаас цус гарах, хөнгөн дарахад арьсан дор цус хурна/. Ийм ноцтой шинж тэмдгүүд илэрдэг тул хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

 

Эх сурвалж: Ардын Эрх