Эгчээ эрдэм ном өвөртлөөд ирээрэй

|

Сайн байна уу? Хайрт эгч минь таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Та минь сайн сууж байна уу? Бид бүгд л танийг их санах юм. Та алс хол Америкт ганцаараа зовж хэцүү байна уу? Та минь биеэ сайн бодоорой хоол ундаа сайн идээрэй. Бид бүгдээрээ сайн байгаа. Дүү зөндөө том болсон. Саяхан дүүгийн төрсөн өдөр болсон. Нэг нас хүрч байгаа болохоор маш олон хүн ирсэн. Баяр хөөртэй сайхан баяр болсон. Аниа би танийг маш их санах юм. Хол байгаад удаад ч юмуу таныгаа зүүдлээд байх юм. Би өнөөдөр өглөө таньдаа үнсүүлж байна гэж зүүдэллээ. Яг үнсүүлж байх үед утасны сэрүүлэг дуугарч намайг сэрээсэн. Би тэр үед яах гэж сэрүүлэг тавиваа гэж бодсон. Яагаад гэвэл би таньдаа жаахан ч гэсэн үнсүүлж суухыг хүссэн юм. Аниа та санаж байна уу? Таныг явдаг жил бид бүгдээрээ хамт зугаалгаар явахад ямар сайхан байлаа. Би тэр үеийг марталгүй үргэлж санаж явдаг. Яагаад гэвэл тэр үед бүгдээрээ цуг аз жаргалтай хөгжилтэй байсан. Аниа би танийг явуулахад надад маш хэцүү байсан. Эгчээсээ хол удаан хугацаагаар байна гэхээр онгоцны буудал дээр очоод л өөрийн эрхгүй нулимс асгараад л үнэхээр хэцүү байсан. Гэхдээ та минь сурч боловсроод эх орондоо хэрэгтэй эрдэм номтой сайн хүн болно гэхээр би маш их баярлаж таниараа бахархаж байгаа. Дүү нь одоо ээж аавдаа туслаж, хичээл номоо сайн хийж байгаа. Тань шиг ухаантай эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болхын төлөө дүү нь хичээж байгаа. Аниа энэ захиагаа ингээд дуусгая даа та минь биеэ сайн бодоорой таньдаа дүү нь маш их хайртай шүү.

 

 Хүндэтгэн ёсолсон дүү Г. Мөнхтуяа “Ирээдүй” цогцолборийн 2-р бага сургууль