Эвийн хүчээр бүхнийг хийнэ

|

Урин хавар ирж байгаль дэлхий нойрноосоо сэрж эхэллээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаж, ганган эрвэйхэйнүүд дэвэн нисч, болжмор шувууд хөөрөлдөн жиргэхэд хүн бүрийн сэтгэл баясана.

Гэтэл сувдаг сэтгэлтнүүд эх дэлхий, байгаль ээжийн минь хэвлий доорх эрдэнэс бүхнийг малтан ухаж, сэндийлж хаяад, ой модыг ч хайрлахгүй огтлон хэрчиж, химийн хортой бодисоо ариун тунгалаг усанд нь урсган, хог хаягдал бүхнээ хөрс шороонд нь шингээж бидний амьсгалах агаарыг бохирдуулж, уух усыг минь ширгээн, ховор ан амьтадыг устгаж, эмийн ургамлуудыг хайр гамгүй түүн худалдан борлуулан эцэг өвгөдийн минь алтан амь бүлээн цусаараа үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн бүхнээс ямх ямх, чимх  чимхээр хулгайлсаар л байна. Бид үүнийг зүгээр л хараад суух гэж үү...

Үгүй ээ найзуудаа бид үүнийг зогсоож чадна. Бид энэ эх орныхоо эзэн шиг эзэн нь байж дусал ус, ширхэг чулууг ч хайрлан хамгаалж санаа тавин, хүн бүр дэлхий ээжээ сэтгэл зүрхэндээ чин сэтгэлээсээ хайрлан өөрийн чадах бүхнээрээ хувь нэмэрээ оруулцгаая.

  • Бид мод, цэцэг, өвс ургамал тарьж чадна
  • Бид тарьсан бүхнээ арчилж, хамгаалж улам бүр ургуулж чадна
  • Бид хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж чадна
  • Бид хамтраад эвийн хүчээр бүхнийг хийж чадна аа.

 

Найзуудаа үүнийг хамтдаа хийцгээе!

65р сургууль 7е анги Хонгорзул