Чингэс:Хүнийг болж өгвөл дандаа баярлуулж, бага гэсэн ч тэр хүнд урмын үг хэлж урамшуулж бай\127\

|

Орчлон, ертөнц гэж бичиг номын хэлэнд нэг сайхан үг бий. Орчлон гэдэг үгийг дэлхийн бөмбөрцөгтэй төсөөлөн ухаарч үзэх тал бий .Гэвч бас л богинодоно.Харин ертөнц гэдэг үг гүн ухааны утга санааг агуулсан орчлонгоос өргөн утгатай үг .Монголын яруу найрагч Ш.Цогт “Буурал нэгэн ертөнц булшин доор нойрсоно” гэж халагласан байдаг .Хүний оюун ухаан, хүний ажил үйлс, хүний зуу зуун жилийн удамсудар тэр аяараа ертөнц .Ертөнцийн тухай ийнхүү өгүүлэхийн учир бол миний сайхан ээж Гачингийн Чингэс танигдаагүй, танигдашгүй, танихын ч аргагүй нэгэн ертөнц байсан гэж дурсах гэсэн билээ.Одоо манай ээжийн 3 хүү, 5 охины 3 бэр, 5 хүргэнээс төрсөн 24 ач,зээ, ач зээгээс гарсан 9 гуч бүгд 49 хүмүүн ачит ээжийнхээ сургаалийг дагаж байна.Ээж минь бидэнд “Хүнийг битгий алагчлаж үз их бага, дээд, доод гэж ялгаварлан үзэж харьцаж болохгүй ,дээдэд бялдуучлах хэрэггүй , ядарсан хүнд үргэлж туслаж , чадалтай нэгэнд нь сэтгэлийн дэм өгч байгаарай . Хүнийг болж өгвөл дандаа баярлуулж, бага гэсэн ч тэр хүнд урмын үг хэлж урамшуулж бай, хүнийг гомдоосон бол заавал уучлалт гуйж сур, ажил битгий гол, ажлын хүндээс зугатаж болохгүй” гэж хүүхэд бүрдээ захиж хэлдэг байсан ЭЭЖИЙГЭЭ ХҮНДЭТГЭН БИЧСЭН ТАНЫ ТОМ ОХИН Н.НАРАНЦЭЦЭГ

Зураг баруун гараас охин Н.Наранцэцэг, Н.Балцэцэг,Н.Саранцэцэг ээж Г.Чингэсийн хамт Гачин овогтой Чингэс 1933 оны 09 сарын 05 ны өдөр

Ховд аймгийн Манхан сумын нутаг “Улаан хүрээ “ гэдэг газар төрсөн.