Чинбат:Хүнээс авахыг биш, хүнд өгөхийг чухалчилж амьдрах нь илүү үнэ цэнэтэй/53/

|

Миний ээж одоо 92 настай. Тэрээр бидэнд “Эзэн хичээвэл заяа хичээнэ. Өөрсдөө бүхнийг сурч, мэдэхийг хичээвэл болохгүй зүйл гэж байдаггүй. Сураагүй зүйлийг хийх хэцүү ч сурсан зүйлийг хийхгүй байх илүү амар гэдгийг ойлгуулж өгсөнсөн. Түүнчлэн хүнээс авахыг биш өгөхийг илүү чухалчилж амьдрах нь илүү үнэ цэнэтэйг ухааруулсан. Өгсөн юмыг авах амархан авсан юмаа эргүүлэн төлөх хэцүү. Авсан юмыг хэзээ нэгэн цагт заавал эргүүлж төлдөг. Тиймээс авахыг биш өгөхийг илүүд үзэж байх хэрэгтэй” гэдгийг хичээнгүйлэн захидаг. Энэ үгнүүдийн үнэ цэнийг дөчин нас гарсан хойноо л ухаарч ядаж явна. Хүн гэдэг ямар хожуу ойлгодог юм бэ? гэхдээ би ээжийгээ байхад нь ухаарсандаа л хамгийн их баярладаг.

Охин: Шагж овогтой Сувдаа
Ээж : Пүрэв овогтой Чинбат