Цэрэннадмид:Энэ хорвоо дээр сэтгэлээрээ бүтэн таныхаа хорвоод хийж чадаагүй бүхнийг чинь үргэлжлүүлнэ/80/

|

Миний ээж хөлөө надад үлдээгээд явах юмсан гэж их л харамсаж байсан даа. Охин нь таныхаа хөлийг сэтгэл зүрхэндээ авч үлдэж, энэ хорвоо дээр сэтгэлээрээ бүтэн таныхаа хорвоод хийж чадаагүй бүхнийг чинь үргэлжлүүлнээ. Энэ шүлгийг хорвоод байхгүй ч надтайгаа дандаа хамт байдаг ижий бурхандаа зориуллаа.

Миний ээж

Ээж минь намайг хэзээ ч орхихгүй
Тэнэгхэн үрээ хэрэг тарьхад та минь л миний дэргэд
Тэнүүч, ядуу болсон ч та минь намайг хэзээ ч орхихгүй
Тэнгэрт тулталаа баяжсан ч та минь хажууд яг л хэвээрээ
Тэнхээ тамир минь барагдсан ч та минь миний л дэргэд

Ээжээ та миний гэрэлт од
Үлгэрийн дагины яруухан төрх зүрхэнд минь амгаланг эгшиглүүлж
Үүл мэт илбэх зөөлхөн гэзгэний үнэрт нь би согтдогсон
Саргүй шөнө дэргэд минь таныгаа байгаа гэж би тайвширдаг
Салаад одсон гэж бодохоор сэтгэл минь эзгүй болдог
Тэнгэрт түгсэн одод дундаас тэнэгхэн хүүгээ ширтэж байгаа гэрэлт од

Ээж минь та миний амьд бурхан
Таныхаа дэргэд би мууг бодож зүрхэлдэггүй
Таныхаа дэргэд би бусармагыг хийж зүрхэлдэггүй

Таныхаа төлөө би өөрийгөө хайрлаж яваа болохоор
Танхилхан хонгор ижий минь та миний амьд бурхан

Охин:Балдоржийн Мөнххишиг
Ээж: Арцэдийн Цэрэннадмид