Цэрэнлхам:Нэр нь хүртэл Лхам бурхан агуулсан Бурханлаг ижий тандаа баярланам\121\

|

Хорвоод мэндэлсэн цагаасаа
Ижий таныхаа бүүвэйн дууг сонссож өссөн
Бид азтай хүүхдүүд
Хонгор үрсийнхээ хайран дунд
Хамтдаа инээлдэж,уйлалдаж,үнсэж,үнсүүлж байдаг
Ижий та минь ч бас азтай
  Хэлд орохдоо ч тэр,айж цочихдоо ч тэр ээжээ л гэж дууддаг
  Хаана ч бахархаж явах ижийтэй хүн шүү гэж үрс нь бахархдаг юмаа.
  Ховорхон заяах энэ насны амьдралыг
  Хорвоод ганцхан ээж минь та л бидэнд бэлэглэсэн
Энэ амьдралын эрээн бараан,хатуу хүтүүг туулан байж
Та минь биднийг өдий зэрэгт хүргэсэн
 Эрийн цээнд хүрч юмны учрыг ойлгох болсон насандаа
 Эргэн дурсаж ижий таныхаа
 Элбэрэл хайр,энгүй ухаанаар үрс нь дэндүү бахархах юмаа.
 Нэр нь хүртэл Лхам бурхан агуулсан
 Бурханлаг ижий тандаа баярланам
 Эргэх энэ орчлонд
  Ээжээс минь нандин шүтээн гэж бидэнд үгүй
  Элэг зүрхнийхээ гүнээс
  Ээжээ үрс нь тандаа хайртай шүү гэж хэлье...

Хайрт ээж Д.Цэрэнлхам тандаа  хайрт аав Баатарынхаа өмнөөс болон хайртай үрс тань дэндүү их хайртай гэдгээ дахин дахин хэлье...