Цэрэндулам:Ээж маань хүүхдүүддээ эрт босч бай гэж, "нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг"\144\
|Бидний ээж Гончигдоржийн Цэрэндулам нь 1940 онд төрсөн, 73 настай, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн, ачит буурал билээ. Одоо Баянхонгор аймгийн Өлзийт суманд үр хүүхдийнхээ хамт аж төрөн сууж байна. Ээж маань хүүхдүүддээ эрт босч бай гэж, "нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг" хэмээн сургаж, бид бүгд ээжийнхээ хэлснийг амьдралдаа хэвшүүлж, өглөө эртлэн босч, ажил төрлөө амжуулж сурсан нь өнөөдөр бидний амьдралд үнэхээрийн тустай байдаг юм.
Хүү:Сүхбат
Ээж:Гончигдоржийн Цэрэндулам